НИЙГЭМНийгэм мэдээ
Манай улсад 37 орчим мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 27 дахь жилдээ өнгөрүүлж байна. Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн энэ өдөр буюу есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Эл өдөр 1937 оны их хэлмэгдүүлэлтээс эхтэй, улс төрийн болон сэхээтэн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
Албан бус тоон мэдээллээр манай улсад нийт 37 орчим мянган хүнийг хэлмэгдсэн хэмээн үздэг. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31,604 хүнд холбогдох 10,226 хэргийг цагаатгасан байдаг.
Түүнчлэн 1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан билээ. Давхардсан тоогоор нийт 19,434 иргэнд 80.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор, дэмжлэгийг үзүүлсэн байдаг ажээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
100 мянга гаруй шүү шүүхийн тогтоолгүйгээр өчнөөн төчнөөн хүн буудсан 1921 оны 7 р сараас эхэлж тооцно Сүхбаатар 1921 оны 8 сард гудамжинд явж байгаад Хужирбуланд байхдаа огт таардаггүй байсан одоогийнхоор бол говийн нэг аймгийн цэрэгтэй тааралдаад өө чи энд байсан юм уу гээд маргааш нь баривчлуулаад шууд буудсан байдаг
Даваа гэдэг хүн Монгол хэлний найруулга зүй гэдэг хичээлийг огт үзээгүй хүн юмуу даа.
АЛУУРЧИН ЧОЙБАЛСАНГИЙН ХӨШӨӨГ БУУЛГАЖ ХАЯН, ДОРНОДЫН ТӨВИЙН НЭРИЙГ ӨӨРЧЛӨӨЧ ЭЭ
хэлмэгдэл гээч нь харьцангуй ойлголт , хэрвээ японд урваж болзошгүй гаруудаас урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгээгүй бол 1939онд ЯЛАЛТ байгуулахад ар т?##?д маш хүнд байд?##? үүсэх байсан , маш их Хохирол үзэх байлаа , ёр нь ТУСГААР ТОГТНОЛ юугаар ч ҮНЭЛЭШГҮЙ ,үүнийг ОРОС ОРОН Монголд "авч" өгсөн , Монгол өмнө ч , одоо ч өөрийгөө ХАМГААЛАХ ямарч чадваргүй [- 1) -хүн хүч 2) -санхүү 3)-зэр зэвсэг -?##?ь нь ч байхгүй ] , ОРОС ОРОН хамга?##?ж ирсэн , ХАМГААЛЖ байгаа
ih hiyadlaga buyu genotsed 1922 onoos ehelne 1937 onii 9rsariin 10 bol orgon hemjeegeer orosoos irsen nersiin jagsaaltaar barivchilj baisan odor niit hun amiin 5-6% ustgasan geheer arail hairlasan baidag yum Mongolchuud surgagch zovlohuudiin tushaalaar ajillaj baisan ba ochuuhen todii aldaa gargaval oorsdoo ustgagddag baisan harin halhiin goliin dain bol zovloltiin geopolitekiin bodlogiin zoliyos yum uuniig eronhii said Genden heleed helmegdsen yum yagaad gevel orosuud 2 frontod baildahguin tuld Mongol ulsiin nutagaar yoponuudiig odoj baigaad 2 ulsiin hamtarsan hucheer tsom tsohij handiin darsan tuuhtei moskvad hiisen oros yoponii gereegeer bid yalsan bolovch asar ih nutagiig aldsan bolgoo harin yopon delhiin 2r dain duustal manjuur vladivostokoor oros ruu ongolzoogui yum enen gereendee unench baisanii notolgoo yum harin bid tuuhee hariin huneer bichuulsen tul meddeggui yum