НИЙГЭМНийгэм мэдээ

Тэрслүү үг: Үндэсний бөх спортын төрөлд хамаарахгүй бол допингийн шинжилгээг болиулъя

Үндэсний их баяр наадмын дараагаар шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, улмаар их шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд допингийн асуудалд орооцолдох нь нэмэгдсэн.

Энэ жилийн хувьд ч эл хов жив намжсангүй. Ямар сайндаа л Улсын шинэхэн арслан М.Бадарчийн А сорьцоос допинг илэрч, шинжилгээ өгөхөөр Б сорьцоо явуулсан гэх. Долоон хоногийн дараа эл шинжилгээний хариу гарах юм.

Тэгвэл үүнээс урьтаж үндэсний бөх спортын төрөл мөн үү, биш үү гэдгээ бид тодорхойлох хэрэгтэй.

Хэрэв үндэсний бөх спорт мөн бол тамирчны эрүүл мэндийг хамгаалж, шударга өрсөлдөх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс допингийн шинжилгээ авах нь оновчтой хэрэг. Түүнчлэн тухайн бөхийг байнгын хяналтад байлгаж, олон улсын тамирчид шиг л анхаарах шаардлагатай.

Харин спорт биш, баяр ёслолын үйл ажиллагаанд зориулсан соёл тээгчид хэмээн үзвэл допингийн хяналтыг орхигдуулах хэрэгтэй. Олон улсын тэмцээн, олимпод оролцдог тамирчид шиг байнгын хяналтад байдаггүй, зөвхөн улсын баяр наадмын үеэр л шинжилгээ өгч буй нь үндэсний бөхийг спорт хэмээн нэрийдэхэд ч хүндрэлтэй болгож байгаа юм.

Наадмаараа бөхөө үзэж, дэнж хотойтол нааддаг ч төд удалгүй допингоос болж улсаараа хэдэн сарын турш маргалдах үзэгдлийг нэг тийш нь шийдэхээс өөр сонголтгүй. Соёлын өв тээгчид үү, спортын тамирчид уу гэдгийг л тодорхойлох шаардлагатай юм.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ТҮРҮҮЛСЭН , ҮЗҮҮРЛЭСЭН , ЦОЛ АВСАН БӨХЧҮҮДИЙН БАЙ ШАГНАЛ , НУТГИЙН ЗӨВЛӨЛ ИВЭЭН ТЭТГЭГЧ КОМПАНУУДЫН БАЙР МАШИН АЗАРГААР АДУУ СУУРИАР ӨГСӨН ХОНЬ ЗЭРЭГ НЬ ТЭР ХҮНИЙ ЭНЭ НАСНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЧИХАЖ БАЙГАА УЧРААС ЯМАР Ч АРГААР ХАМААГҮЙ ЦОЛОНД ХҮРЭХ ГЭСЭН ЗОРИЛГО НЬ ТЭР ХҮНИЙ ЗАН ААШИЙГ ЭВДЭЖ ХҮН БИШ БОЛГОЖ БАЙНА ДАА САЯ БАДАРЧ АРСЛАНГ ААРХАЖ УУЛ УРУУ МАШИНТАЙ АВИРЧ. ӨНХӨРСӨН. ГЭЖ БОДОЖ БН УУ ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ УУРЛАЖ БУХИМДАЖ САГСУУРЧ Л ТҮВШИНБАЯР ШИГ Л ЯАХААС БУЦАХГҮЙ БОЛЖ БАЙГАА НЬ ТЭР

Зочин
Зочин

Ингэж тэнэгтэж болохгүй, монгол бөхийн барилдаан бол үндэсэний спорт ч мөн, уламжлалт өв соёл ч мөн !
Чинийхээр бол уртын бол урлаг биш болох нь ээ дээ !
Аливаа үндэстэн угсаатны үндэсний спорт, урлаг нь тухайн үндэстний үнэт өв, уламжлалт соёл нь байдаг юмаа. Эхлээд өөрөө жаахан боловсор, дараа нь цэцэрх, за юу?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэрэв үндэсний бөх спорт мөн бол тамирчны эрүүл мэндийг хамгаалж, шударга өрсөлдөх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс допингийн шинжилгээ авах нь оновчтой хэрэг. Түүнчлэн тухайн бөхийг байнгын хяналтад байлгаж, олон улсын тамирчид шиг л анхаарах шаардлагатай.

Архангайн Зочин
Архангайн Зочин

Бадарч энэ жил тийм онцгой сайн байгаагүй ш дээ. Алтан цомын барилдаанд тун тааруу л барилдсан. Гэнэтхэн наадмаар л учраа бүхнээ хумиж тавиад бсан.
Хангай аваргад л их гай боллоо доо, хайран хайран.

Зочин
Зочин

Допингийн шинжилгээ хийгээд хэрэггүй дээ зүгээр л хаяж орхи Шинжлэх ухаан технодогийн эрин ийм сонирхолтой цаг үед бандааштай махнууд допинг ууна уу иднэ үү тариулана уу хэнд ч падлий байхгүй Өөрсдөө монгол бөх энэ тэр гэж ач холбогдол өгүүлэх гэж бүтэн жил сенсаац болгож байгаа юм шүү Тэд хэнд хэрэгтэй юм нэг аваргаас илүү төл сайтай 5 үнээ хамаагүй хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн.

Зочин
Зочин

Допинг хэрэгтэй. Хэрүүлтэй, хүний мөс танигдсан аятайхан юм

Монголчуудаа
Монголчуудаа

bair mashin tom shagnal ogdogoo boli

Холбоотой мэдээ

Back to top button