Путинтай уулзахаар Ким хуягт галт тэргээр Оросод ирлээ. Тэд зэвсгийн солилцоог ярилцах уу

Хойд Солонгос улсын төрийн тэргүүн Ким Жон Ун хуягт галт тэрэг хөлөглөн ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзахаар тус улсад очлоо. Хоёр удирдагч зэвсгийн наймаа хийх магадлалтай хэмээн АНУ-ын талаас анхааруулж байгаа юм.
БНАСАУ-ын удирдагчийг орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө эрт ОХУ-д нэвтэрсэн хэмээн Өмнөд Солонгос улсын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдэв.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт ОХУ-ын зүүн хязгаарын Владивосток хотод болох товтой байгаа юм. Ингэхдээ Оросын Украины эсрэг ашиглах зэвсгийн талаар ярилцах тул дэлхий нийт анхаарлаа хандуулж байгаа билээ.

Тэр дундаа Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Хагюү мягмар гарагт олон нийтэд мэдээлэхдээ хоёр улсын зэвсгийн наймаа, технологи дамжуулах тухай хэлэлцээг үргэлжлүүлэх эсэхийг анхааралтайгаар ажиглаж байгаа гэсэн юм.
Цөмийн зэвсгийн хөтөлбөрийн улмаас олон жилийн хориг арга хэмжээнд өртсөн Хойд Солонгост бэлэн мөнгө, хоол хүнс, пуужингийн технологи хүртэлх бүх зүйл дутагдаж байхад Орос улс сум, сумны шинэ хангамж шаардлагатай байгаа билээ.
В.Путин даваа гарагт тус хотод Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн гэж "Россия 24" телевиз мэдээлэв. Эл хотод тэд анх удаа 2019 оны дөрөвдүгээр сард уулзаж байсан юм.
-Кимийн хувьд ховор аялал-
Уг айлчлал нь Кимийн хувьд цар тахлын дараах анхны гадаад айлчлал гэдгээрээ онцлог билээ. Үүний улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд хилээ битүүмжилсэн Хойд Солонгосын хувьд саяхнаас аялал жуулчлалын хязгаарлалтыг зөөлрүүлсэн.
Энэ удаагийн айлчлал нь түүний Засгийн эрхийг авсан 12 жилийн хугацаанд хийж буй 10 дахь удаагийн айлчлал билээ. Өмнөх айлчлалууд нь бүгд 2018, 2019 онд тохиосон байдаг.
Кимийн хувьд энэ хоёр жилийн хугацаанд Хятадад дөрвөн удаа айлчилж, удирдагч Ши Жиньпинтэй уулзсан. Үлдсэн аялал нь 2018 онд DMZ-д тухайн үеийн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах байсан. Владивосток нь Хойд Солонгосын хилээс 130 км зайд оршдог. Хойд Солонгосын удирдагч өмнөх аавынхаа адил хуягласан галт тэргээр зорчихыг илүүд үздэг ч гадаадад хийсэн аяллынх нь талаас бага хувийг төмөр замаар зорчсон байдаг.
Ташрамд дурадахад, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн өнгөрсөн долоодугаар сард Пхеньянд айлчилж, их бууны сум зарахыг ятгахаар оролдож байсан билээ.
-Вашингтоны анхааруулга-
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хойд Солонгос Оростой зэвсгийн наймаа хийвэл их хэмжээний төлбөр төлнө гэж анхааруулсан ч болзошгүй үр дагаврыг нь тайлбарлаагүй байна. БНАСАУ Пхеньяны үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөртэй холбоотойгоор НҮБ болон АНУ-ын хориг арга хэмжээнд аль хэдийн орсон.
Путин, Ким хоёрын боломжит уулзалт нь Пхеньяныг 20 жилийн турш хориг арга хэмжээ авахад хүргэсэн зэвсгийн төрөлд, тэр дундаа цөмийн зэвсгийн хүчин чадалтай баллистик пуужингийн хөтөлбөрт хамрагдахад хүргэж болзошгүй юм.

Энэ нь Украинд 1.5 жил үргэлжилсэн дайны улмаас Оросын армид цохиулж, хомсдож, хангамж шаардлагатай болсны дараа тохиолдож буй үйл явдал билээ. Хоёр улс даваа гарагт мэдэгдсэний дараагаар Цагаан ордон Хойд Солонгосыг Орос руу зэвсэг нийлүүлэхгүй, зарахгүй байхыг уриалав.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон Орос, Хойд Солонгосын мэдэгдэлд хариулахдаа “Бид олон нийтэд анхааруулсанчлан, Ким Жон Уныг Орост хийх айлчлалын үеэр Орос, БНАСАУ-ын зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжлэх төлөвтэй байна” гэж мэдэгджээ. Мэдэгдэлд мөн тус улсыг ОХУ-д зэвсэг нийлүүлэхгүй, худалдахгүй гэсэн Пхеньяны олон нийтийн амлалтаа биелүүлэхийг уриалсан байна.
2022 оны есдүгээр сард Хойд Солонгос Орост зэвсэг худалдсан тухай мэдээлэл гарсны дараа БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны нэгэн албан тушаалтан "Пхеньян өмнө нь Орост зэвсэг, сум экспортолж байгаагүй, бид үүнийг экспортлохоор төлөвлөхгүй” гэж тухайн үед мэдэгдэж байлаа.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк болохоор болдог улам дайныг хөөрөгддөг Солонгос яагаад болохгүй гэж. Америк болохоор эрх чөлөө ярьж дайн хийж бусдын газар нутаг ард түмнийг �##�ж болдог
АНУ ҮНЭН ДУРААРАА ЗОРГООРОО БҮХ ЗҮЙЛД ӨӨРӨӨ НОГООН ГЭРЭЛЭЭР БУСАД УЛС ОРОН БОЛДОГГҮЙ. ОЛОН УЛСЫГ УЯАТАЙ НОХОЙ БОЛГОН ДЭЛХИЙГ ЭЗЭРХИЙЛЭХ ИЛТ САНААТАЙ ХӨГШИН ЕВРЕЙЧҮҮД! ГИТЛЕР ТАЛ ХАГАСЫГ НЬ УСТГАЖ ТОМ ГАВЬЯА БАЙГУУЛЖЭЭ. ТЭГЭЭГҮЙ БОЛ ХҮ ХАРХ ЖООМ ЧИНЬ ӨМХИЙ ЕВРЕЙЧҮҮД
delhiin 1r haan Putin,3r haan Kim darga 2 uulzah bolsond mongoliin ard tumen bayartai bna.delhiin 2r ataman SHI dargatai 3uulaa uulzval bur goe
манайх сумаа өөрсдөө хийдэг болох хэрэгтэй
Yagaad bolokhguin urnudiin bukh l uls ukrain d niiluulsen gants so yagaad niiluulj bolokhgui gej
Еврэйчүүд �####�кууд дэлхийг дуусгаж байна тогтоох 2 энэ 2л бна даа
Өгнө үү бна уу ямар хамаа бна
АНУ өгч болдог бусд нь болдгүй юмуу