МБХ: Нэг хувийн шимтгэлийг буцааж олгохгүй, цаашид гарсан зардалтай уялдуулж тогтооно
Орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийн талаар талууд зөрүүтэй байр суурийг илэрхийлж байна.
Даваа гарагт (2023.09.11) тухайн агуулгаар ажилласан хуульч "Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэл авч байсныг буруутайд тооцлоо. Тооцсон хугацаанд зээл авсан 150 мянган иргэний нэг хувийн шимтгэлийг банкууд буцаан олгоно. Олгохгүй бол хууль хяналтын байгууллагад хандах эрхтэй" гэсэн ойлголтыг нийтэд өгсөн.
Гэтэл өчигдөр (2023.09.12) Монголын банкны холбооноос ташаа мэдээлэл гараад байгаа тул гэсэн тодотголтой мэдүүлэг гаргасан юм.
Онцлоход, шүүхийн шийдвэрт банкууд ипотекийн зээлийн шимтгэлийг авах эрхгүй, буцааж төлөх, шилжүүлэх гэсэн агуулга байхгүй. Харин шимтгэлийг зээл олголтын үед гарсан зардалтай уялдуулан тогтоох арга хэмжээ авахаар болсон гэж мэдэгдлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арилжааны банк нь 1%-ийг юунд зарцуулснаа нотолж чадахгүй з�##�лилан хийсэн байна. Тэгэхээр хохирогч болон з�##�лилан үйлдсэн банк нь байсаар байхад яахаараа ядарсан иргэд хохироод үлдэх ёстой юм бэ. Торгуулын 20 сая ч бага байна. Нийт з�##�илсан мөнгөнийх нь 50%-иар тогож бүх хохирлыг барагдуулах ёстой.
мэдээж юу гэж гаргаж өгөх вэ дээ тэгвэл луйвар хийж мөнгө угаадаг байд�##� нь ил болчихно банк бол үйлдвэрлэгч биш үйлчилгээний газар тийм байж яаж том том шилэн байшин бариад новшнууд
1%иараа цаас хор авсан л гэх нь дээ ххха