УЛС ТӨРУлс төрийн мэдээ

А.Гансүхийн гар хугарч эмнэлэгт хүргэгдэж, гэрт нь орж зодсон этгээдийг саатуулаагүй байна

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх гэртээ бусдад зодуулсан тухай мэдээлэл цацагдсан билээ.

Тодруулбал, тэрбээр энэ сарын 11-ний өдөр гэртээ байх үедээ зүс таних хүнд зодуулсан гэгдэж байна. Эл хэрэг тухайн өдрийн өглөөний 09.00 цаг болсон бөгөөд нэг хүн "ална" хэмээн гэр рүү нь дайрч орж биед нь халдсанаар охин нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн үйл явдал болсон аж.

Одоогоор А.Гансүхийн гар нь хугарсан байдалтайгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрт нь дайрч орж зодсон этгээдийг саатуулаагүй байгаа аж. Эхлээд холбогдох байгууллагууд гэмтлийн зэргийг нь тогтоох ажиллагаа хийж буй юм байна.

А.Гансүхийн хувьд ТӨХ, Газрын дарга, 2008-2012 онд ЗТБХБ-ын дэд сайдаар, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар, 2014-2016 онд УИХ-ын даргын зөвлөх, 2017 оноос Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгатай бүлэглэн онц их хэмжээний хохирол улсад учруулсан буюу олноо “төмөр замын” гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаж байв. Гэвч ял шийтгэлгүй үлдэж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-13 14:24

Аа мэдлээ ! Женкогийнхоо дургүйг жаахан хүргэжээ, тэгээ л цагдаа зодсон хүний нь саатуулахгүй байгаа хэрэг ! Манай цагдаа, шүүх чинь Женкогийн хувийн өмч болсон ш дээ !

Зочин
Зочин
2023-09-13 14:32
Reply to  Зочин

Тийм л байх. Жонхуугийнхаа дургүйг нь хүргээд сануулга авч.

Зочин
Зочин
2023-09-13 16:35
Reply to  Зочин

Мөлхөн амиа �##�дах биз дээ, көөркөс ! Ум мани бад ми хум !!!

Зочин
Зочин
2023-09-13 18:00

Сү-гийн худ гээ биз дээ. Хэн зоддог байна аа.

Зочин
Зочин
2023-09-13 22:31

Хулгайч луйварчингууд хоорондоо �##��##�цаад бай

Бодит байдал
Бодит байдал
2023-09-13 22:42

Олзоо хува�##�гүй ганцаараа цуслаад шангаа хүртэж

Холбоотой мэдээ

Back to top button