Гадаад мэдээДЭЛХИЙ

Умард Солонгосын удирдагч Ким Оросын нисэх онгоцны үйлдвэрийг зорилоо

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай дээд хэмжээний уулзалт хийснээс нэг хоногийн дараа Алс Дорнодын хязгаарыг чиглэн явжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг Амар мөрний эрэгт байх Комсосольск хотыг чиглэн явсан гэжээ. Тус хотод нисэх онгоцны үйлдвэр байдаг юм. Кимийг нисэх онгоцны үйлдвэрт зочлохоор төлөвлөсөн хэмээн мэдээлжээ.

Кимийн хувьд В.Путинтай уулзсан сансрын буудлаас дорно зүгт 1170 км зайд орших Амар мөрний эрэг дээрх тус үйлдвэрийг галт тэргээрээ зорьсон байна. Улмаар эл хотод өнөөдөр орой очих билээ.

Харин маргааш буюу баасан гарагт "Сухой" сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг нисэх онгоцны үйлдвэрт саатна гэж Ёнхап агентлаг мэдээлэв.

БНСУ болон АНУ-ын албаныхан ОХУ болон Хойд Солонгосыг Украинтай хийж буй дайнд хэрэглэх зэвсгийн наймааны гэрээ хийгдсэн байж магадгүй гэж санаа зовниж байгаа ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button