"Допингийн бүлэглэл": Шинжилгээний хариуг дардаг, шавь нартаа сэргээш "шахдаг" схем

Монгол Улс допингийн эсрэг дэлхийн байгууллагаас тавьсан хоёрдугаар шатлалын шаардлагыг биелүүлээгүйн улмаас Парисын олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн.
Эрсдэлийг арилгахаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Үүний гол гогцоо нь ерөөс Монголын "Допингийн эсрэг үндэсний төв" гэдгийг тэрбээр өчигдөр хэлчихсэн. Гэр бүлийн ТББ болж хувирсан тус байгууллага дэлхийн допингийн эсрэг байгууллагаас тавьсан шаардлагыг шууд утгаар биелүүлэх үүрэгтэй байв.
Одоо цагаан туган дор олимпод оролцох эрсдэлийг болиулахын тулд олон талт арга хэмжээ авч ажиллаж буйн нэг нь "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн үйл ажиллагааг нээлттэй болгох.
Харин энэ хүрээнд АТГ-аас ч шалгалтын ажиллагаа эхлүүлж, хэд хэдэн хүний гэр болон ажлын өрөөг нэгжээд байгаа.
Энэ дундаас "Допингийн бүлэглэл"-ийн сэжим хөвөрч байна.
Тухайлбал, "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн тэргүүн Ж.Хатанбаатарын устгасан и-мейлийг сэргээхээр ажиллаж буй талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, БНСУ-д хийгдсэн допингийн шинжилгээний хариуг өөрийн хувийн и-мейлээр хүлээн авч, улмаар дардаг, тохиролцдог байсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй. Харин Ж.Хатанбаатар нэгжүүлэхийн өмнө бүх и-мейлээ устгаж, цэвэрлэсэн байсан гэх. Иймд БНСУ-ын ЭСЯ-тай хамтран шинжилгээний хариу илгээдэг талтай холбогдох болон Ж.Хатанбаатарын и-мейлийг сэргээх чиглэлд ажиллаж байна.
Нөгөө талаас "Допингийн эсрэг үндэсний төв"-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхболд, Үндэсний бөхийн дасгалжуулагч Д.Батням, Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булган, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дасгалжуулагч Э.Мөнхдөл, гавьяат тамирчин Г.Дорж нарын гэрийг нэгжсэнээр допингийн төрлийн бодис хураан аваад байгаа билээ.
Д.Батням дасгалжуулагчийн хувьд өдгөө эмнэлэгт хэвтэж байгаа аж. Тэр Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох, Р.Пүрэвдагва нарыг дасгалжуулсан, тэдний аль алинаас допингийн төрлийн бодис илэрсэн байдаг.
Харин Биеийн тамир спортын улсын хорооны Анагаах ухааны албаны дарга М.Булганы хувьд сүүлийн гурван жилийн турш энэ албыг хашиж байгаа. Энэ хугацаанд допингийн хариуг сөрөг болгож дардаг гэдэг асуудалд нэр холбогдсон. Мөн гэрээс нь допингийн төрлийн бодис илрээд буй бөгөөд бусад дасгалжуулагч, тамирчдад зуучлан худалддаг гол хүн гэх мэдээлэл бий.
Ямартай ч одоогоор үүссэн нөхцөл байдал ийм байна. Цаашид сэжим хөвөрсөөр байвал олон жилийн урхагтай жинхэнэ хэргийн эзэд ил болохоос гадна допингийн "дарагдсан" хариунууд ил болох магадлалтай.
Тэгвэл дагаад олон бөх цолоо хураалгах нөхцөл байдал үүсэх юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДОПИНГИЙН ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ТӨВ НЬ, БӨХИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ НАР ДОПИНГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ, БӨХҮҮДЭД ШАХДАГ БАЙХАД ТӨР ХААНА БАЙСАН ЮМ БЭ. ХӨӨРХИЙ ХЭДЭН БӨХ ТИЙМ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭЭД Л УЙЛАГНААД БАЙДАГ. АРД ТҮМЭН Ч МЭДСЭЭР БАЙЖ ИДЧИХЭЭД ЯАЖ НУЛИМС ГАРДАГ БАЙНАА ГЭЭД ҮЗЭН ЯДААД БАЙСАН ЧИНЬ ЮУ ВЭ. ТОМ БҮЛЭГЛЭЛ ЭНЭ ОЛОН ЖИЛ САНААТАЙ ГУТАМШИГТ ҮЙЛДЛЭЭРЭЭ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ, БӨХЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЖ, БАХ ТАВАА ХАНГАЖ БАЙСАН БАЙНА. ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХИЙ. ХЯТАД УЛС ШУУД ЦААЗАЛДАГ.
ЭНЭ ХАТАНБААТАР ГЭГЧ ГЭМ ЭТГЭЭДИЙН БҮХ ЦОЛ ХЭРГЭМ ШАГНАЛ, ДИПЛОМЫГ НЬ ХҮРТЭЛ ХУРААХ ЁСТОЙ.
Гавьяат, ардын гэсэн цолны нэр төрийг гүтаасан ийм хүмүүсийн цолыг хураах хэрэгтэй. Тэгвэл шударга ёсонд нийцнэ.
Пааах ямар зэвүүн хүмүүс вэ???? Тийм байхаа Наадмын түрүү бөх БАДАРЧИЙГ ХАРАХАД ЯАВЧ ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЭД БАЙСАН Ч НЭГ ТИЙМ САЙХАН ДӨЛГӨӨХӨН САЙХАН ЗАЛУУ БӨХ ХАРАГДААД БАЙСЫМАА
олон хүн гарч ирж тэнэг бөхчүүд шившиг болж дээ монголд сайхан зүйл байна уу
Uursduu iim doping baij bas undesten damnasan companiudiig yxaj oroldoe gex shig soliorood baigaarai.
Бүгдэд нь арга хэмжээ авч албан ажлаас нь чөлөөлж үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах хэрэгтэй.ард шигээ шударга байхад сурга.
Д.Батням нилээд шудрага хүн байна лээ.Ярилцлага үзсэн.Харин бөхчүүд өөрсдөө их эрсдэлд ордог ,түргэн эдгээх гэж янз бүрийн эм тарилга хэрэглэдэг болсоныг анхаарах ёстой.Монгол бөхийн холбоо ТББ дотороо атаа жөтөөнд идэгдсэн ,идээ бээр их бололтой