Солонгосын хэвлэл: Монгол ЭСЯ-ны ажилтан согтуугаар жолоо барьж явжээ

БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад цагдаа нарт баригдсан талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Сөүл хотын Ёндүнпо дүүргийн цагдаагийн хэлтэс өнөөдөр /2023.10.11/ мэдээлснээр Монгол Улсын ЭСЯ-ны харьяа дипломат ажилтан А нь даваа гарагийн /2023.10.10/ 09:00 минутын орчим согтуугаар жолоо барьж яваад саатуулагдсан байна.
Тухайн үед А нь гэнэт хурд авч, тоормосолж байсан тул түүнтэй ойролцоо жолоо барьж явсан хүмүүс цагдаад мэдэгджээ. Цагдаагийн алба хаагч түүнийг зогсоон, үлээлгэн шалгах гэсэн ч А нь дипломат халдашгүй эрхтэй хэмээн үлээхээс татгалзсан аж.
Үүний дараа Монголын ЭСЯ-ны ажилчид хүрэлцэн ирж А-г авч явсан байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг дипломат халдашгүй эрхийн дагуу хаах төлөвлөөгөөтэй байгаа гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголчууд дээр, доргүй, эр эмгүй архины хамааралтай болжээ, нүдний булай
ЭСЯ нд дандаа арын хаалганы новшнууд.
Улсын нэр хөөдөж бна даа.арын хаалгаа гэж...