Нийгэм мэдээ
Нягталъя: Эрдэнэдалай суманд хүүхэд төөрч, нохой аварсан явдал болоогүй

Нийгмийн сүлжээнд цастай өдрүүдэд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд цасан шуурганаар 4 настай хүүхэд төөрч, монгол банхар нохой амийг нь аварсан. Олон цагийн дараа хүүхдийг олоход нохой гэдсэндээ хумьж, хөлдөхөөс аварсан гэх зурагтай мэдээлэл тархсан.

Бид мэдээллийг нягтлах зорилгоор Дундговь аймгийн СӨБ-ын байгууллага, цагдаагийн газартай холбогдож асуухад "Манай суманд бага насны хүүхэд төөрч, нохой аварсан тохиолдол гараагүй, энэ төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Цас орсонтой холбоотойгоор энэ зураг бүхий мэдээлэл нийтлэгдэн түгсэн гэж ойлгосон. Манай суманд цас их хэмжээгээр ороогүй, ташаа мэдээлэл" гэсэн хариулт өглөө.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
худ�##� ч гэсэн зарим зүйл нь ортой шүү. монгол банхар үс ноос ихтэй эзэндээ сайн хань болдог нохой