Амиа алдсан таван эмэгтэйн хоёр нь явган, хоёр нь машинтай, нэг нь хүүхдүүдтэйгээ явжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 4-5-ний өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант суманд таван малчин эмэгтэй, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Сайн хөндлөн гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 261 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11:04-ний өдрийн 22:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Майханы-Ар” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 15 км/-аас хоёр хүний цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Харин 17 настай иргэн малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байсан.
Төв аймаг, Эрдэнэсант сум. Боргилт багийн “Хар чулуу” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 296 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат иргэн Б, Н нар 11.04-ний өдрийн 09:00 цагийн орчимд автомашинаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд орон нутгийн 5 иргэнтэй хамтран иргэн Б/43 настай, эмэгтэй/, Н/41 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:07 цагт тус багийн “Хар чулуутын дээд-Өндөр” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 15 км/-аас цогцсыг нь олсон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг (7 алба хаагч, 1 автомашин)-ийг Эрдэнэсант сумын Угалзат багийн “Шар толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км/-аас буцаасан.
Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн “Уртын гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 291 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин А нь 11.04-ний өдрийн 19:00 цагт явганаар малаа хурааж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Ар гэрийн хоёр морьтой иргэн тус сумын харьяат малчин А/35 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 09:00 цагт тус багийн “Уртын гол” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 500 метр/-аас цогцсыг олсон.
Төв аймаг, Эрдэнэсант сум. Баргилт багийн “Эрээн-Ухаа гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 302 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 11.04-ний өдрийн 20:00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран иргэн Б/42 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 06:00 цагт тус багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 200 метр/-аас цогцсыг олсон.
Эх сурвалж: ОБЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ар гэрийн амьдрлын хүнд хүчир ажлыг эмэгтэйчүүд л хийж эрсдэл үүрдэг болждээ хөөрхий.
Дуудлага хүлээн авсан, олсон цагийг дахин нягтлана уу.
За боль яасан хэрүүлч хорчин байдаг юм чи. Яасан ч байсан чамд ямарч хамаа алга
Бүгл залуу хүмүүс байна шдээ. 35, 41, 42, 43, 45 настай залуу эмэгтэйчүүд байна. Хайрын хүмүүс. 12-хон эастай хүү хөөрхий. Эдгээр эмэгтэйчүүдийн нөхрүүд хаана юу хийж явсан бэ. Тэнгэрийн муухайд битгий хэл сайхан тогтуун өдрүүдэд ч эмэгтэйчүүд гэрийн ажлаа хийгээд эрчүүд л мал хуй болон гадгах ажлаа амжуулдаг шүү дээ. Энэ сайхан уламжлал хаачихсан бэ. Тэр 17 настай хүү ээж дүү хоёроо орхиод өөрөө амьд үлдчихэж байгаа юм уу.
Yr ni har huutneer ami nasnaas iluu m#l heregtei ym bhdaa hayna l bizdee hairan saihan humuus gun emgenel ilerhiiley ymar haramsaltai ymbw
Тэр хүү бас үхэх ёстой байсан юмуу.Тэнэгтэнэ шүү бас.Тэнд яг юу болсныг мэджхгүй байж бүү тэнэгт.
Vnen shvv eej dvv 2 n Osgood hvv tuslamj duudhaarl ywsan baihda zailuul yuch medkv bj lalriin iim zanga bolih heregtei shvv.
Том малдаа явдгийн бгааз дээ
Балай хог вэ.урт хөлийн мал,богино хөлийн мал хоёрт тус тусдаа явдаг юм байгаа биздээ.бүүр нэг хүн шүүх гэсэн эргүү юмнууд
Гэрийн ажил ч гэх шиг. Мэдэхгүй бол дуугай нь сайхан. Нөхрүүд нь бод малдаа явсан гэж байна.Эмэгтэйчүүд нь хонь ямаандаа явсан гэж байна. Цаг агаарын мэдээ сонсоод урьдчилж арга хэмжээ аваагүй нь буруу.
Аргагүй нөхцөлд орхиод явсан бхаа 17настай хүү
tuurchihsun baih daa huurhii
Nud chihgui shuurgand hajuudah huneesee ch tuurnu shuudee. Yamarch argagui boldog, amid garsan ni ovoodoo. Malchid maani tsag agaariin medeeg sain uzej ert beltgej maldaa yavahdaa sain dulaan huvtsaslaj yavj baigaasai. Huurhiisduu zaluu humuus huuhduud, mash ih haramsaltai yum bolloodoo. Um ma ni bad me hum.
Яахавдээ амь гарсан л байна хамт үхэх байсан юмуу малаа
Дан эмэгтэйчүүд шүү ямар харамсалтай юм үлдэж байгаа үрсүүд нь яана даа
Manai tsag uuriinhan yg sanuulsan yumuu huduu oron nutaguudaar ene ontsgoigiinhon tag agaariin ayultai uzegdel bolj magdaggui go sn are irgeddee sanuulj arga hemjee avmaar yumaa ene.s chin bolj huduu oron nutagiinhan chin medee medeelel muugaas bolj amia aldah ersdel bolj ban shvv dee
Яг үнэндээ цаг агаарыг маш сайн сануулдаг шүү
Сайн сануулж бгаа
Хөдөөний хүмүүс малдаа адилхан л явж бгаа эрчүүд нь бод мал сувай мал гээд арай хол бэлчээртэй газраар явсан байсан байх даа
Цаг уур цаг тухайд нь хэлээд л сануулаад л байгаа шүү анхааралтай байгаасай
Эрчүүд минь дээ, гэр орныхоо ажилд тусалж бай.... ХӨөрхий, эхнэр хүүхдүүд бүгдийг амжуулах гэж яаж зүтгэдгийг энэ явдал харуулж байна даа. Аль ч улиралд хөдөө хотгүй, энэ эрчүүд юу хийдэг бил ээ????? гэдэс нь л томроод байдаг.....
Эр нь урт хөлийн малдаа явдаг юм байгаа биздээ
Эрчүүд хаачив ???
Эрчүүд нь адуу малдаа явсан байсан байхаа хөөрхий
Um sain amgalan boltugai. Gereesee 200, 500 m zaid l osgochihson bh gj.
orobdoltei yumaa hoorhiis tun oirhon bjdee...daanchdee horbood hagatsahiin zobln shig hetsuu yum bhguie...
Аймаг сум багийн дарга нар бүх малчдын өвөлжөө хаваржааны хаана нь ямар утасны сүлжээ барих барьдаггүй судлаад санал аваад антэгь тавьж өгнө үү.
Маш харамсалтай юм болжээ сайхан залуус … энэ гамшигт бэлэн биш юу болохыг мэдэхгуй унаа хувцас орчин уеийн хашаа хороо нь юу байсан , гээд олон юм байна шуудээ. Мал маллах туршлагагуй байгалын явдлыг мэдэхгуйтэй холбоотой цаашдаа тун анхаарах улс нийтээрээ
Хаөрхий уул нь гэртэйгээ их ойрхон л байсан байна даа. 200м, 500м. Цас нүүр нүдгүй шуураад төөрчдөг юм болов уу. Тэнгэрт дэвшигчид минь ээх амгалангийн оронл төрөөрэй
нимгэн хувцастай явсан байх даа!
хОЛДСОН ГЭЖ БОДНО
Erchuud ni unendee l archaagui baih ymaa emegteichuud er ni erees dutahgui boltson doo hairan humuus .
Хайран амь сайн төрлийг олох болтугаы
Хөдөө аж ахуйн яам маш муу ажиллаж байна. Цаг уурын мэдээг маш олон удаа өгөхгүй байна
Өвөлжөө хаваржааны ойролцоо Мобиком Скайтел юнитэлын антэнь тавьж өгнө үү. Утасны сүлжээ барихгүй тул малчид цаг агаарын мэдээлэл авч чадахгүй байна
Цаг агаарын хүнд нөхцөлд амьд гарах арга ухааны сургулт аймаг сумдын ОБЕГ малчидтай сургалт явуулах хэрэгтэй байхаа. Мөн бүгд ухаалаг утастай болсон одоо цагт апплекейшныг нь суулгаад цаг агаараа хараад ажилаа тооцоолж байх хэрэгтэй хайран сайхан монгол улсын иргэд
Хөөрхий муу бүсгүйчүүд л цастай шуурганаар малаа хариулж байж дээ. Гүн эмгэнэл илэрхийлэье
Дан эмэгтэйчүүд, хүүхдүүд......
Энэ үеэр нөхрүүд юу хийж байсан бол? Харамсалтай юмаа?
Онцгой комиссын нарийн бичгийн даргаар залуу хүн ажиллуулчаач тэтгэврийн насны авгай юу хийж чадах билээ, зайгаа тавьж өгөөд гэртээ суусан бол ийм юм болохгүй бсанч юмуу ,хариуцлага тооц. Байгалийн давагдашгүй хүчин зүйл хэцүү шдээ
зочин
Хайран амь сайн төрөлийг олох болтугай
Yamarch haramsaltai yumbe. Technology hugjsun ued malchdad zoriulsan gps, bairshil chig zaagch, bogino dolgionii stants geh met zuilsiig oruulj irj taniltsuulj hereglej surgamaar baina. Hyatadiin jijigheen bairshil sanuulaad tuursun ued chig zaadag yum ch baina. Hyamdhan shuudee. Geriihee gadna zoochihdog anivchdag manan shuurhatai ued tiursun hund holoos haragdah gerel baina. Dulaan aldagdal bagasgadag numrug, gar hul halaagch geh met avrah zoriulaltiin heregsluudiig malchdad taniulj surtalchilmaar yum.
Ayultai yim boloh geed baihad oron nutag tsag agaarin gazaraas seremjluuleg hurgeh eostoi biz de ymar seremjluuleg yvaagui shuu
Машиныхаа дугуйг ч гэсэн шатаагаад дулаацахгүй дээ!?!?! ХАРАМСАЛТАЙ юмаа
Хөөрхий минь дээ,ум мани бадмэ хум Ом Ами Дэва Хри Бурханы ариун оронд, Диваажинд хурдан төрцгөөх болтугай
Эрчүүд нь хайччихаад дандаа эмэгтэйчүүд ,хүүхдүүд малд явдаг байнаа. Аархаж архи эргүүлээд явчихдаг юм уу. Хаа сайгүй эмэгтэйчүүд бүх ажлыг хийх юм даа. Харамсалтай.
Ym bvhend emegteichvvd zolios boldog erchvvd n haana Yu hiij ywsan ym boldoo nowsh ymaa
Цас шуурахад 2-3 алхамын цаана байсан ч юу ч харагдахгүй шууд төөрнө шүү дээ. Байнга гараасаа барилцаж явахгүй бол нэг салаа бол төөрнө, зүг чигээ алдчихдаг учир буруу тийш яваад сүйд болох магадлал өндөр. Хайран сайхан хүмүүс, харамсалтай юм болжээ.
Эрдэнэсантын сумын засаг даргыг огцруулъя. Арай хариуцлагагүй байна.
Хувь хүний л а Л ДАА. уЛИРАЛ СОЛИГДОЖ БАЙХАД ИНГЭДЭГ ГЭДГИЙГ МЭДЭЭД ЦАГ АГААРЫН МЭДЭЭ БАЙНГА СОНСЧ ХАРЖ БАЙХ ЁСТОЙ. АяГҮЙ БОЛ НИМГЭН ХУВЦАСТАЙ яВСАН ТУЛ АМАРХАН ОСГОСОН.