Нийгэм мэдээ

Д.Чойжамц: Гандантэгчинлэн хийдийн хамбаар 31 ажилласан нь бахархах зүйл биш

Буддын шашин ба археологи” эрдэм шинжилгээний хурал Гандантэгчэнлин хийдэд болж өнгөрлөө.

Хурлын үеэр Номун хан, гавж Д.Чойжамц хэлсэн үгнээс онцлон хүргэхэд "Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамбаар 31 жил ажилласан байна. Өөрийгөө ингэж удаан ажилласнаа бахархах зүйл гэж бодохгүй байгаа.

Учир нь 1937 онд эрдэмтэн мэргэдийг егүүтгэсэн. 1970 онд шашны дээд сургууль бий болсон, цөөн хүнийг дөрвөн жилийн хугацаанд авдаг байсан. 1990 оны ардчилсан хувьсгал гарч бужигнаан үүсэхэд лам нарын тоо нэлээд цөөрсөн байна. 

Тэр үед шашны дээд сургуульд төгссөн байсан учраас намайг хамбаар тавьсан. Монголын хэмжээнд зөвхөн Гандантэгчэнлин хийд ажиллаж байсан. 36 жилийн турш Монголын бурхны шашин тогтворжих хүртэл би хамт байж. 1937 оны үед тасалдсан байсан учраас бурхны шашны нарийн нандин зүйлүүдээ зөвхөн өмнөд Энэтхэгээс л авдаг байсан. 

Энэтхэгт 10,000 гаруй шавь суралцдаг томоохон сургуульд мухар сүсгээр бус судалгаа шинжилгээ, мэтгэлцээний үндсэн дээр номоо баталж эрдэм товлодог. Үүнд суралцахад 24 жил шаардлагатай байдаг. Тус сургуульд 1990 оны эхээр явуулсан хүүхдүүд маань саяхнаас ирж эхэлсэн. Лхаарамба хоёр, гавж болон гэвш болсон 20 хүүхэд ирсэн. Жигдэрсэн ийм сайхан үед эрдэмтэй боловсролтой хүмүүс шашнаа улам түгээн дэлгэрүүлэх үе эхэлж байна. 

Ийм үед лхаарамбын дамжааг нэгдүгээр зэрэгтэй хамгаалсан Д.Жавзандорж гэх ламыг бурхны шашнаа удирдаж явах чадамж лугаа төгөлдөр болжээ хэмээн үзэж хамба лам болгосон.

Би Гандантэгчэнлин хийдийн уугуул хүн учраас хөгширсөн ч дуртай үедээ ирж хурал номдоо суух болно. Азийн буддистийн энх тайвны байгууллага нь НҮБ-д албан ёсны статустай буддын ганц байгууллага. Тиймээс статусыг нь дээшлүүлэх юм гэсэн санаа зоригтой байгаа. 2026 онд Азийн буддистийн энх тайвны хурлын ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр хүртэл бэхжүүлэх бодлоготойгоор байх болно" хэмээлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button