Хүчирхийллийг ойлгуулах зорилгоор бичлэг хийсэн залууг 100 мянгаар торголоо

Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг нийтэлжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Улмаар иргэн Э нь “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэд хэрхэн хүлээж авах, хор уршгийн талаар ойлгуулах” зорилгоор бичлэг хийж нийтийн сүлжээнд нийтэлсэн болох нь тогтоогджээ.
Энэ нь Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх гэж заасныг зөрчсөн байна.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн холбогдогч Э-д Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Эх сурвалж: ЦЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шааж байна аа үгсэн хуйв�##�джээ ташч унагаах доороос нь шанаадах мөн ч үнэмшилтэй тоглосон болж таарлаа ккк
Surtalchisan bulguu
Тэр нь зохиомол хэрэг, жүжиг байсан юм бол торгохоос яах вэ ?!
хэрэг төвгүүдэд хатуу арга хэмжэ ав ба !