Нийгэм мэдээ
ЭСЯ: Монголчууд биедээ сум авч явж, Хятадад саатуулагдаж байна

Манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байна.
Иймд БНХАУ-ын хилээр ангийн сум хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс тус улсад зорчихдоо иргэн Та ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг ЭСЯ-наас дахин анхааруулж байна.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гурваас дээш жилийн ял оноодог аж.
Эх сурвалж: БНХАУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.