Нийгэм мэдээ

Идэрийн голд үлдсэн хунг Дөргөн суманд өвөлждөг сүрэгт нийлүүлнэ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Идэрийн голд нүүдлийн цуваанаасаа хоцорсон хун шувууг нүүлгэн шилжүүллээ.

Хун шувуу ганцаар үлдсэн даруйд түүнийг хааш нь шилжүүлэн нутагшуулж болох талаар судлаачид, мэргэжлийн хүмүүс байж болох хувилбаруудыг нэрлэсэн билээ.

Улмаар Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дахь Хар-Ус нууранд өвөлждөг хунгийн сүрэгт нийлүүлэхээр Тосонцэнгэл сум дахь онцгой байдлын хэлтсийн аврах баг завины тусламжтайгаар цөөрмөөс барьсан байна.

Одоо Дөргөн сум руу нүүлгэн шилжүүлж, далай нуурт өвөлждөг хунгийн сүрэгт ижилсүүлнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button