Top StoriesУлс төрийн мэдээ

Эхний сонсголын гол дүр Д.Бат-Эрдэнэ шалгагдаж байгаа ч мөргөцгийн "хулгай" болон том асуудлуудыг тойрох уу

Жил орчим хүлээгдсэн нүүрсний сонсголын эхний шат ирэх даваа гарагт эхэлнэ.

Хоёр шаттай зохион байгуулагдах энэ сонсголын, эхний хэсгээр орон нутгийн Тавантолгойн асуудлаар мэдээлэл сонсоно гэж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлээд байгаа юм. Мөн эхний сонсголын хүрээнд гэрчээр дуудагдах 175 нэрийг дурдсан.

Энэ дунд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн ИТХ-д ажилладаг, эсвэл ажиллаж байсан хүмүүс болон "Тавантолгой" ХК-д албан тушаал хашдаг, хашиж байсан хүмүүс дийлэнх багтсан байгаа юм.

Ерөнхийдөө жижиг Тавантолгой гэхээр "ажнай" Д.Бат-Эрдэнэ хамгийн түрүүнд яригддаг. Түүнийг орон нутгийн удирдлагуудад өөрийн хүмүүсийг тавьдаг, "Тавантолгой" ХК-д байршуулдаг гэлцдэг. Мөн мөргөцгийн асуудал хамгийн томоор сөхөгддөг.

Түүнчлэн, өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард болсон жагсаалыг санхүүжүүлсэн гэдэг асуудал яригддаг.

Д.Бат-Эрдэнийг нүүрсний хулгай, жагсаал санхүүжүүлсэн үндэслэлээр шалгаагүй

Тэгвэл, эхний сонсголд гол дүр болох Д.Бат-Эрдэнэ хуулийн байгууллагад өдгөө шалгуулсаар байна. Харин яг нүүрсний хулгайн гэх бүлэг хэрэгт холбох бодит үндэслэл олдохгүй байгаа аж. Тэр дундаа, жагсаал санхүүжүүлсэн гэх агуулга огт шалгагдаагүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.

"Ажнай" Д.Бат-Эрдэнийг хавар ЭЦА-наас шалгаж байсан.

УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудал яригдсан ч АН-ын гишүүн тэрбээр сугарч үлдсэн.

Өөрөө хэвлэлд тайлбар өгөхдөө "Миний эзэмшлийн компанид санхүүгийн зөрчил гарсан байж болзошгүй байгаа. Үүнд би ямар нэг хамаарал байхгүй. Дуудсан цагт нь очиж, мэдүүлэг өгч байна. Жагсаал санхүүжүүлсэн гэдэг юм байхгүй" хэмээж байв.

Ямартай ч энэ оны гуравдугаар сарын байдлаар тэр хоёр удаа мэдүүлэг өгсөн байдаг.

Одоогийн байдлаар, хуулийн байгууллагын хяналт шалгалтын явцад Д.Бат-Эрдэнэ дээр яг бодитой үндэслэл гаргаж тавихгүй байгаа гэдэг нь эх сурвалжийн мэдээллээр баталгаажиж байна. Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн "Ажнай корпораци" ХХК нь "Тавантолгой" ХК-иас 19.75 хувь эзэмшдэг бөгөөд энэ хувь эзэмшлийн хүрээнд санхүүгийн зарим зөрчил илрүүлж, үүгээр мэдүүлэг авч байгаа гэгдэж байна.

Энэ оны туршид Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайгаас тойрох нь гэгдсээр ирсэн юм.

Мөргөцөг "хулгайлсан" гэх хэргийн дэлгэрэнгүй

Д.Бат-Эрдэнэ дээр хамгийн том яригдах ёстой асуудал нь орон нутгийн Тавантолгойн ордоос мөргөцөг олборлосон гэдэг хэрэг.

Орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн 49 хувийг "Таван толгой транс” компани эзэмшдэг. "Таван толгой транс” компаний үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь “Ажнай корпораци” юм. “Ажнай корпораци” ХХК-г үүсгэн байгуулагч, 100 хувь эзэмшигч нь Д.Бат-Эрдэнэ гишүүн юм. Тэрбээр, "Таван Толгой" ХК-нд нийт 2003086ш хувьцаа эзэмшдэг. "Тавантолгой" ХК-ийн 19.77%-ийг "Ажнай корпораци" ХХК эзэмшдэг. 

2011-2022 оны хооронд гурван удаагийн шалгалтаар 217.4 тэрбум төгрөгийн зөрчил, 85.4 тэрбум төгрөгийн төлбөрийн асуудал ил болоод байгаа.

"Тавантолгой" ХК нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тусггай зөвшөөрлийн талбайгаас 340.1 мянган тонн нүүрс олборлосон байна. Үүний 126.5 мянган тонн нь коксжих, 201.8 мянган тонн нь эрчим хүчний нүүрс, 11.7 мянган тонн нь сааж нүүрс. Энэхүү 340.1 мянган тонн нүүрснээсээ Эрдэнэс Тавантолгой" ХК 69.4 мянган тонн коксжих нүүрсээ л аваад байгаа бол цаана нь 270.7 мянган тонн нүүрсний өртэй байгаа.

НЭГ: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нүүрсэн мөргөцөг олборлож 220 тонн нүүрс алга болсон хэрэг

“Тавантолгой” ХК-ийн удирдлагууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажилтнуудаа шалтгаангүйгээр амраасан. Тэр хооронд  уурхайн ашиглалтын талбайгаас 3078 машин буюу 220 мянган тонн нүүрсийг Хятад руу гаргаж Хуалан Тань Жин гэх компанид давуу байдал бий болгосон гэгддэг. Тухайн үеийнхээр 20 гаруй сая ам.доллартай тэнцэх нүүрс байсан гэх ноцтой мэдээлэл дуулддаг. Эл хэрэгт бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байв. Чухамдаа нүүрсэн мөргөцгийг олборлосон нь эл хэрэг гэвч сураг алдарсан.

ХОЁР: Р.Сэддорж, Г.Хишигсүрэн нарын авсан урамшуулал

“Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нар “Номин даатгал” ХХК-аас урамшуулал нэрээр их хэмжээний мөнгө авсан  гэх хэрэг. 2019.03.04-ний өдөр прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-2.1, 18.6-1, 22.4-1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхээс 2020.03.04-ний өдөр прокурорт буцаасан байна. Ингэснээр нэмэлт мөрдөн байцаалтад шилжиж замхарсан.

ГУРАВ: Хуулаагүй хөрсний төлбөр

“Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд хийгдээгүй ажлын төлбөр буюу хуулаагүй хөрсний төлбөр гэж их хэмжээний мөнгийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хувьдаа завшсан гэх хэрэг. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн ч таг чиг.

ДӨРӨВ: 268.3 тонн нүүрс алга болсон нь

“Тавантолгой” ХК нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 мянган тонн нүүрс олборлож, 60 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг. ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, НПГ-т 2020.04.10-ны өдөр шилжүүлсэн байдаг.

Жагсаал санхүүжүүлээгүй байлаа гэхэд мөргөцгийн дээрх асуудлаар Д.Бат-Эрдэнэ шалгагдах ёстой.

Эхний сонсголын гэрчээр дээр дурдагдсан Г.Хишигсүрэн, Р.Сэддорж, Г.Шүрэнхишиг нарын хүмүүс ч мөн дуудагдах юм.

Г.САНСАРМАА

Өмнөх контентууд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 2, 2023 12:28

Энэ гамбир царайлсан �####�гаас их юм гарлаа ойлгомжтой

Иргэн
Иргэн
12 сар 2, 2023 16:05

Тэр үеий “ТТ” ХК 4 -р ам буюу “ЭТТ” ТӨХК - тай з�##�гаа амны 1 тонн коксжих нүүрс 65$ байсан тэр амнаас сааж нүүрс болон коксжих нүүрс л олборлодог эрчим хүчний нүүрс нь 8- р амнаас гардаг

suhee
suhee
12 сар 2, 2023 19:33

ENE BUZARIIN NAMIIG TARAAH HEREGTEI ENE ZUGEER BIZNESEE HIIH GEHED NAMAAS MONGO HANDIV OG HETSUU BAIH HULGAI HIIJ OGGOHOOS OOR ARGA BAIHGUI

Холбоотой мэдээ

Back to top button