Гадаад мэдээДЭЛХИЙЭдийн засгийн мэдээ

“Microsoft” компанийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд ам.доллар давлаа

“Microsoft” компанийн зах зээлийн үнэлгээ лхагва гарагт /2024.01.24/ анхны удаа 3 их наяд ам.доллар давсан байна.  “Microsoft” болон “Apple” компани энэ жил эхэлснээс хойш дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн байр суурийн төлөө өрсөлдсөн.

Энэ сарын эхээр “Microsoft” хэсэгхэн хугацаанд “Apple” компанийг давж дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болсон ч үүнийгээ хадгалж чадаагүй юм. Тэгвэл лхагва гарагт /2024.01.24/ “Microsoft” компанийн хувьцаа 1.7 хувиар нэмэгдэж 405.63 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоож, 3 их наяд ам.долларын босгыг тогтоосон байна.

Гэвч лхагва гарагийн арилжаа хаагдах үед нэгж хувьцааны үнэ нь 402.56 хүрч буурсан тул зах зээлийн үнэлгээ нь 2.99 их наяд ам.доллар хүрч буурчээ. Харин “Apple” компанийн нэгж хувьцаа 0.35 хувиар буурч, арилжаа хаагдахад 194.5 ам.доллар болсон юм.

“Microsoft” компани “OpenAI”-д хөрөнгө оруулсан тул хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд тэргүүлэх байр суурь эзэлдэг. “OpenAI” компанийн хөгжүүлсэн технологийг ашиглан “Microsoft” шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд гаргаж буй.

Ийм учраас тус компанийн хувьцаа өнгөрсөн жил 57 хувиар, энэ жилийн эхээс хойш 7 хувиар өссөн байна. Харин “Apple” компанийн хувьцаа 48 хувиар нэмэгдэж, жил эхэлснээс хойш 1 хувиар өссөн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button