Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.
Төрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.
ТӨРИЙН ХАН ХУУРАНД:
“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо
Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.
Эх орон, тусгаар тогтнолоо
Эрхэм төрөө, тамга, сүлдээ
Алтан соёмбот далбаагаа
Агуу жавхлант төрийн дууллаа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая.
Ашид мөнхийн нууц товчоогоо
Аялгуу эгшигт хан хуураа
Хөх Монголын хүндэт нумаа
Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн Чингис, хар сүлдэндээ
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Цэрэндорж 3-р ангиас хулгай хийгээд сургуулиас хөөгдчихөөд сургуульд галч хийгээд мунгинаж байхад нь сургуулийн цэвэрлэгч авгай гэртээ байлгаж байсан Хөдөөнөөс эх нь ирээд авч явах гэхэд нь мал маллах дургүй гээд яваагүй чаргууцалдсаар үлдсэн байдаг 1-р ангид 13 настай орсон учир 16 настай галч хийж болно гэж сумын захиргаа үзсэн байна. Тэгээд цэвэрлэгч авгайн охин их царайлаг бүсгүйг дасгасаар байгаад 17 настай охиныг жирэмсэн болгоод хүргэнээ оройн сургуулиар явуулж 7-р анги төгсгөжээ Тэгээд морин хуур сураад сумын клубт манаач ,эрхлэгч хөгжимчин болсон байдаг 4 хүүхдийн эцэг болсон Өмнөговь Аймгийн соёлын ордонд хөгжимчин байхад нь Найрамдал паркийн захирал АИХ-н депутат Лунаа МУИС-ийн монгол хэлний ангид 7-р анги төгссөн Цэрэндоржийг арын хаалгаар оруулсан гэдэг Тэгээд Төрийн хан хуурчийн орон тоо бий болгуулаад Цэрэндоржийг оруулсан байгаа юм Тэгтэл хотоос эхнэр аваад 4 хүүхэд эхнэрээ орхижээ. Хайран сурлагатай,царайлаг охины амьдралыг алдуулж нэгмөсөн хохироогоод өөрөө дэвшээд бүх шагнал авчихаад сууж байгаа хүний чанараар хорт могой болчихоод Өмнөговь,Баян-Овоо сумынханхны хараал идээд яваа нөхөрдөө