Нийгэм мэдээ

"Хаврын морин уралдаан зохион байгуулбал хяналт тавиагүй засаг даргад хариуцлага тооцно"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн Ж.Хунан мэдээлэл хийлээ. 

"2024 оны 23 дахь илтгэлд “Хагас, бүтэн өнчин хүүхэд”, “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд”, “Өрх толгойлсон” хүүхдийн эрхийн зөрчилтэй асуудлыг тусгайлан тусгахаар ажиллаж байгаа.

Тодруулбал, хүүхдийн эрхийн зөрчилтэй асуудлыг тусгайлан тусгах хүрээнд асрамжийн газар, асрамжийн үйлчилгээ явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, асрамж, халамжинд байгаа хүүхдүүдтэй бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийсэн.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч улсын хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтээр нээлттэй хяналт шалгалтыг өнгөрсөн 2023 онд хийхэд хүүхдүүдийн 42 хувь нь хамгааллуулах эрх зөрчигдөж байна гэдэг хариулт өгсөн.

Хэдийгээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч байгаа ч аймаг, орон нутагт хүүхэд хамгааллын хэрэгжилт хангалтгүй байна. Ялангуяа хөрөнгө санхүүжилт, хүний нөөцийн хомс, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй. 

Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг хориглосон. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг нийслэл, аймгийн Засаг дарга хүлээдэг. Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийслэл, аймгийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухай Комиссын гишүүний зөвлөмжийг жил бүр хүргүүлдэг. Тогтоолыг хэрэгжилтийн биелэлтэд хяналт тавиагүй тухайн аймгийн Засаг дарга нарт Комиссын гишүүний шаардлага хүргүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно” гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

арай өөр зүйлээр хүний эрхийг хамгаалмаар юм аа

Зочин
Зочин

Хурдан морьны уралдаанчийг "хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөр" эрхэлж бнаа гэж үг хэл гаргаж, хөөцөл дөж явж ЗГ-ын тогтоол гаргуулсан этгээд бол ММСУХ- ны нэр бүхий нэг тэргүүлэгч шүү дээ ! Одоо нүүрээ нуу гаад, гэмгүй царайлаад алхаж явна, хэнэгчгүй бузар амьтаан !

Холбоотой мэдээ

Back to top button