Нийгэм мэдээ

Ховдын Эрдэнэбүрэн суманд зохиогдсон хурдан морины уралдааныг шалгаж эхэллээ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг.

Тэгвэл 2024 оны хоёрдугаар сарын 17-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт гурван насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гарсан юм.

Үүнд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, хоёрдугаар сарын 20-нд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2 сар 26, 2024 14:35

Болоод өнгөрсөн ур�##�дааныг одоо яах вэ. Засаг дарга Болормаад хариуцлага тооцооч

Зочин
Зочин
2 сар 26, 2024 21:41

Ховдын мафийн бүлгийхэн Болормааг ад үзэж, нэр хоч өгч байгаад явуулах санаатай, "тооноор орж ирсэн хүн" нтр гэдэг гэжүгаа !
Ховдын хонхортоо олон жил ноёрхисон МАН-ын мафийг дахиж өндийхгүй болтол нь бут ниргээрэй !

Холбоотой мэдээ

Back to top button