Нийгэм мэдээ
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Дундговь аймгийн Өлзийт сумаас баруун хойд зүгт 29 км зайд өнөөдөр буюу 03 сарын 27-ны 12:44:45 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 45°10'48.0"N 106°10'12.0"E -т уг тохиолдол бүртгэгдлээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг.
МАГНИТУД: Энэ нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм.
БАЛЛ: Газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.