НИЙГЭМ

Дэлбэрэлтийн дүгнэлтийг ШШЕГ-аас УОК-т танилцуулсан ч, хавтаслаж өгөлгүй гацжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний шөнийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдсон. Улмаар дэлбэрэлт үүсэж, онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, галд өртсөн хэд хэдэн иргэн нас барав. Мөн уг осолд маш олон иргэн эд хөрөнгө, байр орон сууц, автомашин, эрүүл мэндээрээ хохироод байгаа юм.

Дээрх асуудлын мэргэжлийн дүгнэлтийг Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар өнгөрсөн пүрэв гарагт буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Улсын онцгой комисст танилцуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Гэвч түүнийгээ хавтаслан хүлээлгэж өгөөгүй байна.

Тэгвэл Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан дэлбэрэлтийн талаарх дүн шинжилгээ бүгд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр эцэслэгдэн гарсан байх тул тэр өдөр олон нийтэд мэдээлэл хийнэ гэж хариуцлагатайгаар мэдээлж байв. Гэвч дүгнэлт гарч УОК-т танилцуулагдсан байхад УОК дүгнэлтийг хавтаслан хүлээн авахгүй, олон нийтэд өнөөдрийг хүртэл мэдээлэхгүй, хэрэг гацаад байгаа юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ажлаа түргэн дуустал хийгээч дээ өчнөөн олон ажил амьдралаар хохирчихоод байхад ямар муухай юм вэ ийм сэтэглгүй болчих гэж дээ

Зочин
Зочин

Ха ха чухамхүү шалтаг уу

Холбоотой мэдээ

Back to top button