Эхнэрээ зодож хөнөөсөн Казахстаны сайд асан 20 хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Казахстанд сангийн сайд асан Куандык Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагаа зодож хөнөөсөн хэргээр цагдаа нар баривчилсан юм.
Бишимбаевыг шүүх хурал одоо явагдаж буй. Хурлын үеэр прокурорууд баримт болгон дэлгэсэн бичлэг дээр Бишимбаев Нукеноваг олон дахин цохиж, өшиглөн үснээс нь татаж чирж буй дүр зураг харагджээ.

31 настай Нукенова Бишимбаевын хамаатны эзэмшдэг ресторанд нас барсан байдалтай олдсон юм. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр Нукенова тархины гэмтлийн улмаас нас барсан байна.
Түүний хамрын яс хугарч, нүүр, толгой, гарт нь олон тооны хөхөрсөн гэмтэл байжээ. 43 настай Бишимбаев онц хүчирхийлэл үйлдэн, тамлан хөнөөсөн хэрэгт буруутгагдсан тул 20 хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй юм.
Бишимбаев нь тус улсын эрх баригч, чинээлэг элит гэр бүлийнх учраас олон хүн түүнийг зохих ял шийтгэлээс мултарч магадгүй гэж эмээж буй. Тэрбээр өмнө нь 2017 онд авлигын хэргээр 10 жил сонссон ч гурван жил хүрэхгүй хугацааны дараа суллагдсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мусилман шашинтан ямар ч эрэгтэйтэй сууна их баян л�##�ын шашинтантай сууна сайхан амьдрана гэсэн гэнэн бодлоо манай зарим эмэгтэйчүүд хаях хэрэгтэй. Л�##�ын шашинтан орнуудад эмэгтэй хүн нохой хоёр ижил байр суурьтай хуриман дээрээ хүртэл киргиз з�##�уу эхнэрээ �##�гаддаг youtube ээс хайгаад харж болно.
Хаана болсон нь хамаагүй муухай зүйл бичиж нийгмийг бухимдуулж байв�##� ц�##�ин мөнгө ахиу авдаг юм уу?
Мусилман шашинтан ямар ч эрэгтэйтэй сууна их баян ла-лын шашинтантай сууна сайхан амьдрана гэсэн гэнэн бодлоо манай зарим эмэгтэйчүүд хаях хэрэгтэй. Ла-лын шашинтан орнуудад эмэгтэй хүн нохой хоёр ижил байр суурьтай хуриман дээрээ хүртэл киргиз за-луу эхнэрээ а-лгаддаг youtube ээс хайгаад харж болно.