Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Японд бодит цалин 24 сар дараалж буурлаа

Япон улс сүүлийн 25 жилийн турш дефялцын асуудалтай тэмцсэн. Тэгвэл сүүлийн жил тус улсад Украины дайн гэх мэт олон улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас инлфяц нэмэгдээд байгаа.

Үүнтэй зэрэгцэн Японд бодит цалингийн хэмжээ буурч эхэлжээ. Бодит цалин нь гарт авч буй цалингаараа худалдаж авч болох бүтээгдэхүүнийг илэрхийлсэн хэмжээ юм.

Тэгвэл тус улсын засгийн газраас пүрэв гарагт /2024.05.09/ гаргасан тоо баримтаас харвал гуравдугаар сард Японд бодит цалингийн хэмжээ 24 дахь сардаа дараалж унасан байна.

Ингэснээр 1991 оноос хойш цалингийн талаарх статистикийг бүртгэж эхэлснээс хойших бодит цалин хамгийн удаан дараалж унасан тохиолдол боллоо.

Өмнө нь 2007 оны 9-р сараас 2009 оны 7-р сарын хооронд АНУ-ын “Lehman Brothers” банк дампуурсны улмаас үүссэн дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Японд бодит цалин тогтмол буурсан байдаг.

Бодит цалин нь дефляцын эсрэг тэмцэлдээ бүрэн ялалт байгуулсан эсэхийг шалгах чухал шалгуур юм. Гэвч бодит цалин сүүлийн 24 сарын турш унаж инфляц үүнтэй зэрэгцэн нэмэгдэж байгаа нь япончуудын худалдан авах чадварыг бууруулж байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button