УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Ганхуягийн үед ₮70 тэрбумыг “шуух” гэж байсан "Элгэн" ХХК Ж.Ганбатын үед хууль ёсоор тендер авсан гэв

Нүүрсний сонсголын дөрөв дэх өдөр "од" болсон "Элгэн" ХХК-ийн тухай асуудал дахин сөхөгдөх үү.

Тус компани нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өрөмдлөгийн ажлын тендер шалгаруулалтад нийт 14 удаа шалгарч 28.819.343.690 төгрөгийн гэрээ байгуулсан асуудал хөндөгдсөн.

"Элгэн" ХХК-ийн Ч.Цогтбаяр, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар хамааралтай байж, тендерүүдийг зохицуулсаар ирсэн байдаг.

Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр нар 69.7 тэрбум төгрөгийн гэрээг 2022.10.25-нд байгуулсан ч, маргааш нь Засгийн газраас ЭТТ ХК-д БЭТ томилсон. Засгийн газраас төлөөлөгч томилогдчихсон тул Б.Ганхуяг дур мэдэн “Элгэн” ХХК-д мөнгийг нь шилжүүлэх эрхгүй болсон. Улмаар Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад гэрээгээ танилцуулж, “Элгэн” ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөр болгож 20 тэрбум төгрөг шилжүүлэх зөвшөөрөл хүссэн. Гэтэл Ж.Ганбат гэрээтэй нь танилцаад, хууль бус байна гэж дүгнэж байв. Ингэж Б.Ганхуяг, Ч.Цогтбаяр хоёрын 69.7 тэрбум төгрөгийн “нууц гэрээ” илчлэгдсэн байлаа. Энэ хэрэгт таван хүнийг яллагдагчаар татаж, “Элгэн” ХХК-ийн захирал Чойжилванчигийн Цогтбаярыг цагдан хорьж байсан билээ.

Гэвч өдгөө эл хэрэг хэрхсэн нь асар тодорхойгүй бүрхэг болж, мартагдаж үлдэв.


Хамгийн хачирхалтай нь, "Элгэн" ХХК ЭТТ ХК-иас зарласан нь хоёр ч тендер шалгарсан нь цахим орчинд анхаарал татаж, шүүмжлэл дагуулаад байна.

Төрийг болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 110 сая болон 20,7 тэрбумын хоёр тендерт шалгарчээ.

Энэ талаар бид ЭТТ ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодруулахад, "Тухайн үед нууцаар тендер зарласан нэртэй шууд гэрээ байгуулж байсныг зогсоож, хүчингүй болгосон. Сая ил тод нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж, зохих журмынхаа дагуу шалгарсан" гэдэг мэдээллийг өглөө.


Ташрамд, "Элгэн" ХК нь 2007 онд байгуулагдсан. Усан хангамж, худгийн засвар, угсралт, геологи хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Элгэн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал н.Хүрэлбаатар. “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаяр. “Элгэн” ХХК-ийн захирал Ч.Цогтбаяр нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас 19 тэрбум төгрөгийн тендер авсан баримт бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
5 сар 20, 2024 14:17

Ганхуягийн Астанад барьсан тансаг хотхон, бас хорооллын хэргүүд юу болсон бэ????хө

Холбоотой мэдээ

Back to top button