НИЙГЭМ

Маргааш Эверестэд амиа алдсан уулчдын дурсгалд зориулж 108 мод тарина

Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд гараад бууж явах үедээ харамсалтайгаар амь эрсэдсэн.

Тэд нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарч чадсан нь гар утсан дахь зураг, бичлэгээр баталгаажсан. Улмаар тэд зорилго, мөрөөдөлдөө хүрч чадсан нь тодорхой болсон. Харин буух замдаа, 400-500 метрийн зайд осолдсон байсныг 8К аврах багийнхан илрүүлсэн юм.

Маргааш Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23. Энэ өдрийн 11:00 цагт тэдэнд зориулж, БЗД-т шинээр баригдаж буй Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм байна.

Тодруулбал, уулчдын нэрэмжит тус бүр 108, нийт 316 мод тарих аж. Тиймээс уулын спортод хайртай хэн бүхнийг өргөнөөр оролцож амьд суварга бүтээх буяны үйлсэд уриалжээ. Энэхүү арга хэмжээг Монголын уулчдын үндэсний холбоо Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-22 17:01

Бид даанч холхон бн даа . Очиж суварга босгоход оролцох блаа????????????Үнэхээр бахархмаар Үнэхээр харамсмаар юма. Сайхан хөвгүүд минь дээд тэнгэртээ тайван байх болж ❤️????um ma ni bad me hum

Холбоотой мэдээ

Back to top button