2549 иргэнд 45.3 тэрбумын хохирол учруулсан "Бэлтэс мөрөн" ХХK-ийг өнөөдөр шүүнэ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн. Гэсэн ч яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу өнөөдөр болгож хойшлуулсан байна.
“Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий есөн яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.
Өмнөх шүүх хуралдаанд улсын яллагч цахимаар 3, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн 1, цахимаар 3, яллагдагч нарын өмгөөлөгч 0, нэр бүхий 18 иргэний нэхэмжлэгч, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч оролцсон байна.
Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад тус компани 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Ташрамд дурьдахад, "Бэлтэс мөрөн" ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаар юмаа, яаж 2549 хүнээс 45 тэрбум төгрөг цуглардаг байнаа?
МӨНХБАТ ГЭДЭГ ХҮН БОДВОЛ СЭТГҮҮЛЧ ГЭДЭГ ГУНШИНТАЙ БАЙХ ЯАСАН БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАРГҮЙ ЮМ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГЭЭР СОЛЬЖЭЭ Ч ГЭХ ШИГ.БЭЛТЭС МӨРӨНГИЙН ЛУЙВАРЧИДИЙГ ДАВРААСАН ШУНАЛ БҮХИЙ ЭРГҮҮНҮҮД ХОХЬ ЧИНЬ ДЭЭ.АСАР ИХ МӨНГӨНИЙ ШУНАЛ ИНГЭЖ БАЙГАА ЮМ КАЗАКЫН НЭРТ ЛУЙВАРЧИН МУРАТ МОНГОЛНУУДЫГ ЛУЙВАРДААД ЭРЭЭНЦАВЫН ХИЛЭЭР ОРГОН ЗАЙЛЖ КАЗАКДАА ОЧООД КАЗ ИДЭЭД ВИСКИ ШИМЭЭД МОНГОЛ РУУ САЛААВЧ ӨГӨӨД СУУЖААГАА ХОХЬ ЧИНЭЭ ЛАЛАРУУДАА