Нийгэм мэдээ

ATOX Esports баг Bleed Esports багт хожигдлоо

100 мянган ам.долларын шагналын сантай MESA Nomadic Masters Spring 2024 тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр "ATOX Esports" дээд хүснэгтийн финалд "BLEED Esports" багт хожигдол хүлээлээ.

MESA (Mongolian Esports Association) буюу Монголын электрон спортын холбооноос зохиож буй CS2 (Counter Strike 2)-ын 100 мянган ам.долларын шагналын сантай "MESA Nomadic Masters Spring 2024" тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Монголд зохиогдож буй CS2-ын хамгийн өндөр шагналын сантай уг тэмцээнд Монголын гурав, Хятадын нэг, Оросын 1, Данийн 1, Европын 2 баг оролцож байна. Өнөөдөр буюу тэмцээний гурав дахь өдрийн эхний тоглолтод "ATOX Esports" дээд хүснэгтийн хагас шигшээд Европын "BLEED Esports" багтай тоглож 2-1 (Inferno 10-13, Anubis 13-9, Ancient 13-6) харьцаагаар хожигдлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button