Нутагтаа 200,000 заг тарьж буй Т.Мөнхсайхан: Урамшуулал авах сонин биш, энэ моднууд 100-200 жил амьдарна

Түүнийг Т.Мөнхсайхан гэдэг. 2018 оноос эхэлж гэр бүлийнхэн болон найзын хамт говьд заг мод тарьж эхэлсэн. Ингэхдээ өөрийн нутаг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 200 мянган заг тарихаар төлөвлөжээ. Тэд долоон жилийн уйгагүй хөдөлмөрөөр 36 мянган заг тарьж, ургуулаад байна. Мөн 2030 он гэхэд 200 мянган заг тарьчих байх хэмээн ярив. Тэр өөрийн БНХАУ-ын заг үржүүлгийн газарт ажилласан туршлагадаа үндэслэж ийн нутагшуулж чаджээ. Түүнтэй ярилцлаа.
-Эхлээд 3, 4 шуудай үр түүж, цэвэрлэж, үржүүлээд заг гэдэг модыг тарьж үзсэн-

-Заг тарих энэ ажил хаанаас эхлэлтэй вэ. Хэний санаачилгаар эхэлж байв?
-Ах дүүс, гэр бүлийн хүрээнээс эхэлсэн ажил л даа. Миний хоёр төрсөн дүү, аав ээж, нагац, нэг найз маань бий. Бид хэд анх 2018 онд үлдэх юм хийе гэж ярилцаад сонирхлын дагуу эхлүүлсэн. Миний хувьд өмнө нь Хятадад заг тарихыг очиж үзэж, тэндээ ажиллаж байсан. Үүн дээрээ үндэслээд цаг агаар, орчин нөхцөл манай говьтой яг адилхан. Тиймээс нийлээд заг тарья гээд энэ ажлаа эхэлсэн.
Эхлээд хүнээс үржүүлсэн заг аваад тарьж үзье гэсэн ч үнэтэй байсан. Ингээд үр түүхээр шийдсэн. Түүсэн үрээ 2019 онд өөрсдөө үржүүлсэн. Үржүүлсэн загаа ойжуулалтад гаргаж тариалалт хийсэн.
-Үрээ хаанаас түүсэн бэ?
-Үрийг өөрийнхөө сумын нутаг баруун голын хоолой "Найман мод" гэдэг газраас түүсэн. Манай тийшээ заган ой ихтэй.
-Хэдэн тооны үр түүв?
-Үр тийм ч элбэг биш ээ. Эхлээд 3, 4 шуудайг түүж, цэвэрлэж, үржүүлээд заг гэдэг модыг анх тарьж үзсэн.
-Үрээ хэрхэн үржүүлсэн бол?
-Ногоон модыг үржүүлдэгтэй адил хөрсөө бэлдэж байгаад үрээ үржүүлж, заг болгож байгаа юм. Нөгөө үрээ асраад, услаад, арчлаад л. Мод үржүүлгийн газар л гэсэн үг.
-Хэр хугацааг зарцуулдаг юм байна?
-Бид 2018 оны намар үрээ түүгээд 2019 оны хавар газраа янзлаад суулгасан. Бидний үржүүлсэн газар одоо ч хэвээрээ байгаа. Анх сумын төвийн айлын 0.7 га газар дээр эхлүүлж байлаа.
-Заг тарих болсон гол шалтгаан нь юу байв?
-Нэгдүгээрт, Хятад улсын сайн туршлагыг амжилттай нутагшуулах, хоёрдугаарт монгол хүн мод тарьж болдог гэдгийг харуулах, гуравдугаарт амьдарч байгаа газар, төрсөн нутагтаа хэрэгтэй зүйл хийж үлдээхийг хүссэн.
-Сайн туршлага аль хэдий нь нутагшжээ. Заг ургуулахын гол ач холбогдлыг хэрхэн анзаарч байна, та?
-Ач холбогдол маш их. Манай нутаг гандуу, хуурай. Сүүлийн 3, 4 жилд бороо ороогүй, цас ч бараг ордоггүй. Сүүлийн үед цөлжилтөөс үүдэлтэй шар шороон шуурга гээд дэлхий нийт ярих болсон. Үүний эсрэг бид хувь нэмрээ тодорхой хэмжээнд оруулж байгаа гэж бодож байна.
-Эхний жил ойжуулалтад 12 мянгыг гаргаж тариад намар тоолоход 7,800 нь л амьдарсан байсан. Харин одоо бараг хорогдолгүй ургадаг болсон-

-Та хэдийн зорилго 200 га талбайд 200 мянган заг тарих шүү дээ. Одоогийн байдлаар хэдэн тооны загийг тарьж, ургуулаад байна?
-Бид 200 мянган таримал заган шинэ ойн сан бүрдүүлье, аймагтаа 200 га-аар нэмье гэж зорьж байгаа. Анхнаасаа 200 мянган заг тарьж, ургуулна гэж төлөвлөсөн. Одоогийн байдлаар 32 га талбайд 36 мянга гараад явж байна. 150 га талбайг хашаажуулаад 53,000 нүх ухсанаас ийм үр дүнд хүрээд байна.
-Аль хэдий нь 30 мянга хол давжээ. 10 биш 100 биш 1000 биш. Гэхдээ нэг модыг ургуулах ч маш их хөдөлмөр шүү дээ. Зовлонг нь ойлгох хүмүүс мэдэх байх. Ингээд харахаар энэ 36,000 заг шууд ургачихаагүй нь лав. Хэр арчилгаа, тордлогоо шаарддаг эд вэ?
-2018 оноос хойш тасралтгүй хөдөлмөрлөсөн. Ингэхдээ дандаа гэр бүлийнхээ хүрээнд л ах дүү, найз нөхөд, аав ээжтэйгээ нийлээд бүх ажлаа өөрсдөө хийж байгаа юм. Хааяа л хүн хөлсөөр ажиллуулдаг. Энэ хооронд хүмүүс хоорондын ойлголцол, дэмжлэг, хамтрал их чухал нөлөөтэй байсан болов уу. Мөн санхүүгийн асуудал чухал.
Өмнөговь аймаг маань бусад аймагтай харьцуулахад мод тарьсан иргэдээ урамшуулах журамтай. Энэ журмынхаа дагуу гаргасан зардлаа нөхнө гэж тооцож байгаа. Эхний жил ойжуулалтад 12 мянгыг гаргаж тариад намар тоолоход 7800 нь л амьдарсан байсан. Маш их хорогдолтой.
Харин өнгөрсөн жилээс өөрийн гэсэн худагтай болоод услах давтамж нь хурдан болсон. Тиймээс одоогоор хорогдол маш багатай явж байгаа.
-Загийг услах давтамжийн тухайд ойр уу, хол уу?
-Бид боломжоороо л усалдаг. Яг хэд хоноод нэг усална гэдэг заалт байдаггүй. 36 мянган загаа нэг захаас нь эхлээд нөгөө зах хүртэл бүгдийг нь машинаар услахад нэг сарын хугацаа зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг удаа услахад 16 хоног болдог. Сард хоёр удаа усалдаг гэсэн үг.
-Сарын хугацаанд услаад дууслаа гэж бодъё. Үүний маргааш 16 хоногийн өмнө усалсан эхний модоо ахиад л усална гэсэн үг үү?
-Тийм ээ. Ахиад л эхэлнэ. Ингээд бодохоор тасралтгүй хөдөлмөр, дуусдаггүй ажил байгаа биз.
-Тийм байна. Худгаа өөрсдөө гаргасан уу, бас усалгаа хийхэд ашиглаж байгаа машинаа мөнгөөрөө авсан уу?
-Манай аймаг мод тарьсан иргэдээ сайн дэмждэг. Энэ ч утгаараа өнгөрсөн жил орон нутгийн төсвийн хөрөнгөөс манай талбай дээр худаг гаргаж өгсөн. Харин 2021 онд таван тонны багтаамжтай усны машин авч өгсөн. Энэ дэмжлэгүүд нь бидний ажилд маш их хэрэг болж байгаа.
-Нэг удаадаа услахад хэр хэмжээний ус зарцуулж байна?
-5 тонн усаар 250-260 мод усалдаг. Өдөрт таван удаагийн зөөлтөөр 1000 гаруй мод л усалдаг. Энэ ажлыг хоёулаа эсвэл гурвуулаа хийдэг.
-Манай аймаг нэг модонд 13,500 төгрөгийн урамшуулал олгодог-

-Орон нутгаас дэмждэг гэлээ. Нэг модыг хэдэн төгрөгөөр үнэлдэг юм бол?
-Манай аймаг 2004 билүү 2008 онд мод тарьсан иргэдээ урамшуулах журам гаргасан. Энэ журамд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр хувь иргэн ес, байгууллага 50-иас дээш мод тарьсан байх ёстой. Үүнийгээ бүртгэлжүүлээд гэрээгээ хийвэл урамшуулал олгоно гэж заасан. 2020 онд энэ журмаа шинэчлээд нэг модонд 13,500 төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Ингэхдээ тус урамшууллыг гурван жилийн хугацаанд хувааж олгодог. Хавар хэдэн мод тарина гэдгээ хэлээд гэрээ хийгээд намар түүнийхээ амьдарсан модны тоогоор урамшуулалд хамрагддаг гэсэн үг.
-Ямар нэг шаардлага тавьдаг уу?
-Гэрээгээ хийгээд ургуулж чадах л юм бол тэр тоогоороо мөнгөн урамшууллаа авах боломжтой. Энэ гэрээг хэн ч хийх боломжтой. Гол нь өөрийн гэсэн газартай, хашаажуулсан, арчилдаг, усалдаг байх шаардлагатай.
-Танайхаас гадна мод тарьдаг, мод тарихаар сонирхож буй хүмүүс олон болсон байх. Энэ тухайд?
-Цаг уурын өөрчлөлт, уул уурхайн нөлөөнөөс үүдэлтэй ч гэдэг юм уу ус хомсдол, хуурайшилт ихтэй, шороон шуурга элбэгтэй болсон. Сүүлийн үед хүмүүс мод тарих дуртай болсон. Манай аймаг таримал ойн сангаараа улсдаа нэгдүгээрт ордог. Хамгийн их мод тарьсан аймаг гэсэн үг.
-Арчилж чадвал ургаад л байна гэсэн үг үү?
-Арчилж чадвал ямар ч мод ургана гэсэн үг. Ялангуяа нутгийн л ургамал бол бүгд ургана. Өөрөөр хэлбэл хөрсөндөө тохирсон гэсэн үг. Жишээ нь хайлаас, сухай, тоорой, заг гэх мэт. Мэдээж хүний хөдөлмөр чухал.
-Танай энэ олон загийг хэн мэдэж, хариуцаж байна?
-Мэдээж бүгд оролцож байна. Гэхдээ байнгын эргэж, арчилж хариуцаж байгаа хүн нь би. Анх хувиараа эхэлж байхад санхүүгийн асуудлууд их тулгарч байсан. Уул уурхайд ажилладаг дүү маань цалингийн зээл хүртэл авсан байх жишээтэй. Өөрсдөө хийж байгаа болохоор нарийн тооцоолол энэ хугацаанд гаргаагүй. Гэхдээ том зардлууд бол гарсан. Жишээ нь, 150 га талбайгаа ойжуулах, хашаажуулах, 53,000 нүх ухах ажилд их хэмжээний мөнгө зарсан. Энэ жил аймгийн хэмжээнд хамгийн их модны урамшуулал авсан айл манайх.
-53,000 мянган мод тарих нүх ухна гэдэг бас л чамгүй ажил. Яаж шийдэв?
-Анх Хятадаас түрж явдаг газар ухах гар өрөм арвыг авсан ч сайн болж өгөөгүй. Манай нутгийн хөрс харахад зөөлөн юм шиг хэр нь доошоогоо хатуу. Их хатуу газар энэ өрөм маань хүч нь хүрдэггүй юм байна. Сүүлд нь унагалдай гээд жижиг трактораар ухсан.
-2030 он гэхэд 200 мянган загаа тарьчих байх-
-Одоо 36 мянган заг бол тарьчихлаа. Цаашдаа 200 мянгад хүрэхэд хэр хугацаа зарцуулахаар байна. Тооцоо төсөөлөл мэдээж бий байх?
-Ухсан нүхний маань 10 гаруй мянга хоосон хэвээрээ байна. Хойтон хавар гэхэд үлдсэн загуудаа тариад дуусчих төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил тарьж амжсангүй. Хэтэрхий олон болгочихвол усалж арчлах асуудал хэцүү учраас дараа жилээс тарья гэж шийдсэн. Үгүй бол 53,000 мод болгочихвол зөвхөн услахад 53 өдөр зарцуулах болчхоод байгаа юм. Усны хомсдол, техник хүн хүчний асуудал бас яригдаж таарна.
Энэ тоонд хүрчихвэл жилдээ хоёр л услах болно. Бид ядаж жилдээ гурав усалъя гэдэг тооцоо гаргаад байгаа юм. Хоёр услах нь өөрөө хангалтгүй. Өсөлтийн хугацаа гэж байдаг учраас улирлаас бас хамаардаг. Цаашдаа худгаа сайжруулаад усалгааны систем тавихаар зорьж байна. Системтэй болчихвол загаа олон болгож болно шүү дээ. Одоо байгаа загууд маань гурван жил нь гүйцээд биеэ даах насандаа хүрчихвэл бид дараагийн талбай руугаа орно. Ер нь 2030 он хүртэл үргэлжилж байж 200 мянган загтай болчих байх.
-Хол хугацаа биш юм шиг сонсогдож байна?
-Одоо бодоход хол хугацаа биш л дээ. Гэхдээ бид анх 2018 оноос эхэлсэн гэхээр 2030 он хүртэл 12 жил зарцуулж байна гэсэн үг. Энэ бол хүний амьдралын богино хугацаа биш шүү дээ. Анх эхэлснээс хойш бодвол холын хугацаа л даа.
-Бидэнд буцах зам байхгүй. Энэ моднууд 200 биш юм гэхэд 100 жил насална-
-200 мянгад хүргээд нэмж заг тарихгүй гэсэн үг үү?
-Бид 200 мянга гэж анх ярилцаж эхэлсэн. Хашсан байгаа 150 га талбайдаа л тааруулж тарих гэж байгаа гэсэн үг. Ямартай ч энэ хашаагаа дүүргэж тарих ёстой. Үүнийхээ хажуугаар өөр ажил бас хийж байгаа.
Жишээ нь уул уурхайн захиалгаар буюу дүйцүүлэх нөхөн сэргээлтээр заг тарьж өгсөн. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр зарлагдсан ажил байвал хийдэг. Зөвхөн сумандаа гэлгүй Сэрвээ. Баяндалай сумдад заг тарьсан. Өөрийнхөө талбайн захад аймгийн төсвийн хөрөнгөөр 15,000 мянган заг тарьж хүлээлгэж өгсөн.
-Одоо бол тарьсан мод бүрийнхээ тоогоор урамшуулал авч байна. Гэхдээ энэ заасан хугацаатай. Бас мөнгө мөнх биш шүү дээ. Заг цаашаа ургах ч танд мөнгө өгөхгүй. Ийм байхад ингэж зорьсон таны гол зорилт юу юм?
-Ном бичих мод тарих бол хүний насны буян гэж ярьдаг. Бид өвөг дээдсээсээ хойш нутагласан нутагтаа бодитой үлдэх юм хийж үлдээе гэж ярилцсан. Тодорхой хэмжээнд бид урамшуулал болгож мөнгө авч байгаа. Гэхдээ энэ чухал биш юм. Үрэгдээд л дуусна. Харин 200 мянган мод үлдэж байгаа нь бидний хамгийн том бахархах зүйл. Учир нь мод 200 биш юм гэхэд 100 жил насална. Энэ урт хугацааны туршид биш юм гэхэд биднийг ярьж, дурсана байх.
Нөгөө талаараа нутагтаа үлдээж байгаа буян юм. Загаа бид өвөг дээдсийнхээ нутаг Нэмэгт уулын хормойдоо тарьж байгаа. Энэ нутаг бидний өсөж төрсөн газар л даа, салшгүй холбоотой. Одоо болих арга буцах зам бол байхгүй. Олон жилийн хөдөлмөрөө ч зарцуулсан байна. Ийм байхад орхиж чадахгүй.
-Одоо та бүр "загчин" болчихжээ. Өмнө нь та юу хийдэг байв. Явж, явж хамгийн сайн чадах ажлаа олчихсон юм шиг л харагдаад байна?
-Би өмнө нь малчин байсан. Энд уул уурхай их байдаг тул хажуугаар нь алтны уурхайд ч ажиллаж л явлаа. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Одоо бол загаасаа холдохгүй, өөр ажил хийхгүй байгаа. Дурламаар сайхан ажил гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан гэгээлэг ярилцлага уншлаа,сэтгэл сэргэчихлээ.Амжилт з�##�уу минь.Сайн сайхныг хүсьэ
gaihaltai
туршлага судлах юм сан
Тарьсан мод нь түм бумаар үржин ургаж
Та бүхний санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх болтугай.
Говьд мод тарина гэдэг бол хүнд хөдөлмөр. Сэтгэлтэй, ажилсаг тууштай хүний хийх ажил. Баяр хүргэе. Нутгийнхан нь үлгэр жишээ аваад бүгд тарив�##� заган ойтой болно. Амжилт хүсье.
Манайх бас мод тарьдаг, 10 -аад жил болж байна.Тарьсан мод ургаж байгааг харахад үнэхээр урамтай.
Гайхамшиг, очиж 1 сар туслах юмсан, ц�##�ин хөлсгүй тусланаа, яаж холбоо барих уу?
Ямар мундаг з�##�уу вэ. Баяр хүргэе. Амжилт хүсье
Үнэхээр сайхан. Нутгийнхан жишээ аваасай. Амжилт хүсье
Маш сайн байна. Дэмжээд л байх юмсан
Буянтай ажилд тань даган баясаж байна.
Буян нь бум бумаар үржих болтугай
Аймаг улс улам сайн дэмжээсэй, энэ з�##�ууг.
Ёстой зөв ажил хийж байна даа. Ухаантай з�##�ууст баярл�##�аа.
Yamar saihan ajilsag uhaantai ger bul ve ta nart mash ih bayarlalaa. Bas amjilt husiye. Mundag zaluu tuushtai hudulmurch iim humuus amjilt avchirdag
Ямар сайхан зүйл хийж байгаа хүн бэ гайх�##�тай юм аа танд улам их амжилт хүсэе нэг юм асууя хангайд заг мод тоорой мод сухай мод ургах болуу суулгац ямар ханштай вэ
Нутгийнхаа уулын судаг хоолойгоор үр суулга . Уулаа ойтой болго . 2рт жимсний мод тарь .ховдоос нутагшсан �##�им тоор интоор тарь иднэ зарна зараа олно ... Тархины эм: нэрс, д�##�ан хөх х�##�ьс ,хармаг хамгийн чух�##� . Адилхан хөдөлмөр гарах учраас чух�##�ыг номоос уншиж тарь . ,.муухан ч амархан мойл үрэл чацаргана нохойн хошуу тарь
Утас хаягаа бичиж бай .ярьмаар бнаа
Aguu uilsed ni amjilt
Мундаг, буян нь дэлгэрэг.
Ургуулсан модны зураг хаана байна? !!!!
Баярл�##�аа.эх орнё элгэмсүү сэтгэл гэж энэ юм.Ёүгд сур�##�цаж нийтээр хичээе
Сайхан гэгээлэг ярилцлага хүргэсэнд баярл�##�аа.
Буянтай ажил хийж байгаа уха�##�аг хүмүүст баяр хүргэе. БАЯРЛАЛАА
Улаанбадрахын зөөвч овоо ураны уурхай чинь ландшафтын хувьд яг заган ой дотор байдаг. Одоо хүхрийн хүчил шахсан юм чинь загнууд нь 2012 оноос хойш яаж өөрчлөгдөж байгаа болоо