НИЙГЭМ

73 жилийн настай Үндэсний номын сангийн төв байрыг бүрэн засварлана

Үндэсний номын сангийн төв байрыг бүрэн хэмжээнд хүчитгэн засварлах төсвийг 2025 оны улсын төсөвт суулган шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Соёлын яамнаас хуучин судар ном, хэвлэлийн бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, төв байрны ашиглалт, үйлчилгээ, барилгын чанар байдалтай танилцаж, уг байрыг засварлана гэдгээ илэрхийлсэн юм.

Ингэхдээ төв байрны архитекторын өвөрмөц шийдэл, сонгодог загварыг алдагдуулахгүйгээр их засвар хийх, сан хөмрөгт хадгалагдаж буй судар ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг зориулалтын орчинд түр хугацаанд шилжүүлэн байршуулах, уншигч хэрэглэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг хангах, ажлын хэсэг байгуулах юм байна.

Монгол Улсын Үндэсний номын сангийн төв байр 1951 онд баригдсан. Тэр цагаас хойш 73 жилийн хугацаанд бүрэн хэмжээний засвар орж байгаагүй.

Тиймээс 2022 онд "Алтан дуулга хаус" ХХК-аар барилгыг хүчитгэн засах зураг төслийг хийлгүүлж, шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоог гаргаад байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тохиролцооны дэлгүүр болго

Холбоотой мэдээ

Back to top button