НИЙГЭМНийгэм мэдээ

Сингапурын иргэнд оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Охид, эмэгтэйчүүдийг худалдаалж, хүчирхийлдэг гэгдэж байсан Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2024.06.18/ хэлэлцжээ.

Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс Сингапурын иргэн Лох Сиен Чи гэгчид анхан шатны шүүхээс оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.


Сануулахад "64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Сингапур Улсын иргэн нь дээрх охид эмэгтэйчүүдийг Монгол Улсаас нэг сарын хугацаатай визгүй зорчдог орнууд болох Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогч эмэгтэйчүүд нь 1993-1984 оны эмэгтэйчүүд байгаа" хэмээн албаны хүмүүс мэдээлж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бага л ял өгч дээ

иргэн
иргэн

ТОЛГОЙГИЙ НЬ ИЛЖЭЭ ХААЛТТАЙ ШОРОНД 25 ЖИЛ ӨГӨХ БАЙВ ШҮҮ ҮХЭР МОНГОЛНУУД СИНГАПУРТ ОЧООД ИНГЭЖ ДАЛЧИГНАСАН БОЛ ОДОО ЧАНГА ЯЛ АВААД СИНГАГИЙН ШОРОНГИЙН ИХ ШИВЭЭСТЭН ХУЖАА НАРЫН БООВЫГ НЬ ХӨХӨЖ ӨГЧ БАЙГААШТ ДЭЛХИЙД ХАМГИЙН ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛЫН ШҮҮХ БРАВО ТЭР ХҮҮХНҮҮД ХОХЬ ЧИНЭЭ ОДОО ХҮНИЙ ГАЗАР ӨВС НОГООГООР ХООЛЛООД ӨДӨРЖИН ШӨНӨЖИН АЛХИУЛААД ДОХ ТУСЦАН ГӨНӨӨХ НЬ ҮМХИЙРЦЭН АЛЦАГНААД ЯВЖААГАА АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛЧИЙ ГЭТЭЛ ИЙМ ТАВИЛАН УГТЖЭЭ БАЯРТАЙ ТЭНЭГҮҮДЭЭ АЛХИУЛААД ХЭВТЖИЙ

Холбоотой мэдээ

Back to top button