Нийгэм мэдээ
АНУ дахь монгол зуслан 18 дахь жилдээ гэрээ барьж, үйл ажиллагаа эхлүүллээ

АНУ-д амьдардаг монголчууд ёс заншил, хэл соёлоо мартаж бүдгэрүүлэхгүй зорилгоор олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн нэг нь Монгол хэл соёлын зуслан юм.
Америкт төрж өссөн монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг нь зааж өгдөг тус зуслан 18 дахь жилдээ гэрээ барьж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ.
АНУ-ын Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ, Пенсильванийн их сургуулийн монгол хэл, соёлын багш Ц.Наранцэцэг нарын хос уг зуслангийн санаачлагчид юм. Энд хүүхдүүд хөгжим, бүжиг зэрэг урлагийн төрлөөр дамжуулан монгол хэл, соёлын мэдлэгийг авдаг.
2024 оны хувьд Монголоос морин хуурч, бүжиг, шанз хөгжмийн мэргэжлийн багш нар урилгаар очиж хичээл заахаар болжээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.