Нийгэм мэдээ

"Үерийн эрсдэл маргааш бодитоор нүүрлэнэ"

Өчигдөр шөнөөс эхэлж орсон борооны улмаас Улаанбаатар хотын зарим хэсэгт үерийн нөхцөл байдал үүсээд байна.

Үүнтэй холбогдуулан хэд хэдэн байршил дахь түр гүүр, замыг сэтэлж, үерийн урсцыг чөлөөлсөн. Мөн Сэлбэ голын эрэг, хуучин S' Outlets дэлгүүр байсан хэсэгт хүчитгэл хийж байна. Түүнчлэн зарим газрын лаг шаврыг зөөж буй.

Харин бороо шөнө дахин орох тухай мэдээлэл бий талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээллээ. Хэдийгээр одоо бороо зогсоод буй ч, Хэнтийн нуруунд орсоор байгаа аж. Харин Хэнтийн нуруунаас ус Улаанбаатар хотод орж ирнэ.

Иймд үерийн бодит эрсдэл маргааш 08.00-10.00 цагийн хооронд бодитоор нүүрлэх магадлалтай талаар сануулж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-06-23 18:16

Нэргүй

Иргэн
Иргэн
2024-06-23 18:28

Намайг бага байхад Туул гол хэд хэдэн с�##�аагаар хөндийгөө дүүргэн ур�####�г байлаа.Байг�##�ь зүй тогтнолоороо сэргэж байна.Ус ихсэх цикл эхэлж байгаа учир хуучнаараа хөндийгөө эзэлнэ.Газрын �##�баны газар олгож мөнгө ологчид хот гэж мэдэх биш урд ямар байсныг мэдэх биш.Туул голыг минь их баслаа.Газар олгосон хүмүүс ахриуцлагаа хүоээнэ биз.Хохь нь.Сэлбийн хөндийг ч тэд мөнгө авч суурьшил үүсгээд одоо ямар болгосныг хар.2 гол минь арвин болж урсана.Түүнийг одооноос болох хэрэгтэй.Хойно ирээд хот минийх гэж хотыг минь ийм болгосон хүиүүс мэдтүгэй

Холбоотой мэдээ

Back to top button