УЛС ТӨР

Ж.Золжаргал: Төсөв цомхон, төр нь ААН-ээс хол, иргэн баян байх ёстой

Шинээр сонгогдсон 126 гишүүний үнэмлэх гардуулах ёслол төрийн ордонд болж өндөрлөлөө. Үүнтэй холбоотойгоор ХҮН намаас УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Төсөв нь цомхон, төр нь цэгцтэй шударга, аж ахуйгаас хол, иргэн баян. Үүний төлөө бид багаараа ажиллана.

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ. НӨАТ төлөх босгыг нэмэгдүүлнэ. Экспортод гарсан эцсийн бүтээгдэхүүн байх юм бол татварын хөнгөлөлт үзүүлнэ. Гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Иймэрхүү байдлаар Монголчуудад өөрсдөө эх орондоо юмаа хийхэд бусад улстай өрсөлдөх чадварыг татварын зохицуулалтаар бий болгохгүй бол бид өрсөлдөөнд ялагдаад, царцаад үлдлээ.

Төр аж ахуй нэгжтэй хутгалддагаас холдож байж, мөнгөний эрх мэдлээс холдож байж улс төр цэвэршинэ. Тийм болохоор төсвийг аль болох цомхон, яг зорилтот хүмүүс рүүгээ хүрдэг байдлыг илүү их дэмжиж байгаа. Мөн боловсрол, эрүүл мэнд. Мэдээж олонх болсон нь шийдвэр гаргаад явна. Бид харин хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлнэ. Одоогийн байдлаар МАН-аас хамтарсан Засгийн газар байгуулахаар санал тавиагүй байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эхэндээ ингэж ярьж л байдаг яваандаа уусаад хулгайч болдогшд

Зочин
Зочин

ҮНЭН САЙХАН Л БАЙНА ЦААШИД ХАРАХ Л ҮЛДЛЭЭ ДЭЭ

Ганаа
Ганаа

Манай тойргийн гишүүн байна. Гэр бүлээрээ саналаа өгсөн дөө. Итгэл битгий алдаарай. Амжилт хүсье,

Зочин
Зочин

Энэ ац элэнцгээ мэдэж элийрч бгаа юм болоо

Холбоотой мэдээ

Back to top button