ЭДИЙН ЗАСАГ

Нэг дороос| "Эрчим хүчний салбарыг либералчилж, өөр технологид ХО татах итгэлийг эвслийн Засгийн газар бий болгож байна"

Монголын эдийн засгийн форум 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Уг форумын талаарх нэгдсэн агуулгыг EGUUR мэдээллийн агентлаг НЭГ ДОРООС бүтцээр мэдээллэж байна.

Мэдээллийг Төрийн ордноос сэтгүүлч М.Тэнгис, зураглаач О.Улсболд нар шууд дамжуулан ажиллаж байна.


Нэмэлт. 15.00 цаг

Эдийн засгийн форумын эхний өдрийн хоёр дахь нэгдсэн хуралдаан боллоо.

Нэгдсэн хуралдааны сэдэв "Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт" сэдвээр явагдсан.

Хуралдааны модератораар CNN агентлагийн олон улсын сурвалжлагч Ричард Кест ажиллаж байна. Харин панелистаар:

  • УИХ-ын гишүүн Э.Болормаа
  • "Greran" группийн Гүйцэтгэх удирдлага Рэндийп Сингх Грэвал
  • "Бадрах энержи" компанийн Гүйцэтгэх удирдлага Марк Мелиард
  • "Envision Energy Hydrogen" компанийн дэд удирдлага Лили Лиу
  • "Ньюком" группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх
  • IFС байгууллагын Монгол дахь төлөөлөгч Руфат Алимарданов нар оролцов.

УИХ-ын гишүүн Э.Болормаа: Манай улсад эрчим хүчний үнэ зардлаасаа 30 хувиар бага. Энэ зөрүүг төсвөөс гаргаж байгаа. Иймд хувийн хэвшил энэ салбарт ашигтай ажиллах боломжгүйг илтгэнэ. Зах зээл суурьтай үнийн тогтолцоо руу шилжих гэх мэт шийдлийг одоо идэвхийлэн ярьж байгаа.

-Үнэ чөлөөлөх шийдвэр гаргаж чадах болов уу?

-Үүнийг л хамтарсан Засгийн газар шийднэ.

-Яаж?

-Энэ бол ирээдүйн өсөлтийн үндэс суурь. Эрчим хүчний дотоод хэрэгцээг хангаад зогсохгүй ашиг тустай.

Руфат Алимарданов: Украинд 2015 оны үед тариф өсгөж үзсэн. Одоогийн Монголоос ч хүнд нөхцөлд байсан. Гэхдээ ард иргэд нь таатай хүлээж авсан. Эхний ээлжид нүүрсний ашиглалт өндөр хэвээр байх байх. Сүүлийн зургаан сарын хугацаанд хэд хэдэн төсөл санаачилж, эхнээс нь хэрэгжүүлж байна. Хувийн хэвшил сэргээгдэх эрчим хүч ашиглахад анхаарч байна. Манайх ЭХЯ-тай гэрээ байгуулсан. 100 мВатт төслүүд дээр дуудлага худалдааны аргаар гэрээ байгуулж эхэлсэн. Ирэх 10 сард эерэг үр дүн гарч, зах зээл дээр өрсөлдөх эрчим хүчний төслүүд гарч ирэх байх. Ирэх жилүүдад нүүрстэй холбоотой 20 гаруй төсөл хэрэгжих хүлээлттэй. Гэвч санхүүжилт нүүрсний төсөл дээр хэцүү. Цэвэр эрчим хүчийг ашиглах шинэ технологийн хэрэгцээ өсөөд байна. Гэхдээ зөвхөн нар, салхи гэвэл хангалттай биш. Монголчууд эрчим хүчний үнэ чөлөөлөхөд таатай хандах байх.

Рэндийп Сингх Грэвал: Засгийн газар хүсвэл шинэчлэл, шилжилтийг хийж болно. Эхлээд байгалийн хий рүү шилжих, дараа нь өөр шат гэх мэт. Бүх эрчим хүчний эх үүсвэр ижил биш. Бүгдээрээ л байгалийн нөөц. Эвслийн Засгийн газар оновчтой шийдэл гаргана, хугацаа хэрэгтэй гэж харж байна. Эвслийн Засгийн газар энэ чиглэлд эерэг тал авчрах болов уу гэж найдаж байна. Эрчим хүчний төслийн үр дүн дор хаяж 10 жилээр хэмжигддэг. Тийм учраас эвслийн, тогтвортой Засгийн газар ажиллах тусмаа сайн. Нэг нам аливаа шийдвэрийг гаргавал нөгөө нь шүүмжилж, зогсоодог сул тал бий шүү дээ. Эдийн засаг нь нүүрс дээр суурилж буй цор ганц орон Монгол биш. Шинэ технологиуд явцын дунд гарч ирэх байх. Яваандаа эрчим хүчний эх үүсвэрийн 25-30 хувийг сэргээгдэх эрчим хүч эзлэх байх. Нүүрс дээр санхүүжилт авах боломжгүй байлаа гэхэд өөр төслүүд байж болно.

Э.Болормаа: Бид хүлэмжийн хийг бууруулах яриа хэлэлцээрт нэгдэж орсон. Ямар төрлийн нөөц рүү шилжих үү, сэргээгдэх эрчим хүчийг илүү түлхүү ашиглах уу гэдэг шийдвэр гарна. 2030 он гэхэд эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эрчим хүч болгоно гэж зорьсон. Хэрэгжиж эхлэх төслүүд олон бий. Сэргээгдэх эрчим хүчээр дулаан үйлдвэрлэхэд бас хэцүү. Шийдэл рүү урьд өмнөхөөс илүү харин ч ойртож байна гэж харж байна.

Б.Баатармөнх: Цахилгааны төлбөрт зардлын хэмжээний мөнгө төлөхөд л болчихно. Үүнийг хүмүүс бизнес биш төрийн үйлчилгээ гэж ойлгоод байна. Гурван нам нэгсдэнээр эрчим хүчний үнийг чөлөөлөх болов уу гэж бодож байна. Ерөнхий сайд болон бусад намуудын ингэж ярьж байхыг өмнө нь сонсож байгаагүй. Одоогоор эрчии хүчний салбарын 80 хувь нь нүүрс байгаа. Үүнийг 70 болгож бууруулна гэж ярьж байгаа. Энэ бодит ажил байх.

Марк Мелиард: Монголд томоохон төсөл эхлүүлсэн түүхийг харвал дандаа эвслийн Засгийн газрын үед болдог. Манай хөрөнгө оруулалтын гэрээг ч хийх хүлээлттэй байгаа. Олон талаас нь бодож шийдлээ гаргаж байна. Нүүрстөрөгчөөс татгалзах ёстой. Сэргээгдэх эрчим хүч бол манайкопманийн гол салбар биш. Гэхдээ үүнд хувь нэмрээ оруулан ажиллаж болно.

Лили Лиу: Ногоон элементээ нэмж, хангамжаа сайжруулах хэрэгтэй. Манай компани бол устөрөгчөөч эрчим хүч үйлдвэрлэдэг. Ирээдүйд ногоон эрчим хүчний үйлдвэрлэл нэлээд бодитой өсөх байх. Шилжилттэй холбоотой асуудал бас бүс нутгаасаа шалтгаалдаг. Дэлхий дээр эрчим хүчний түүхийн эдийн 50-иас дээш хувийг нь нүүрс эзэлдэг орнуудын нэг бол Монгол. БНХАУ ч бас энэ тал дээр ажиллаж байна. Японыг харвал ногоон устөрч, аммони үйлдвэрлэх мэтээр эх үүсвэр бий болгож байна.

Нэмэлт. 12.30 цаг

Гурван намын дарга нар оролцсон "Хөгжлийн бодлого" нэгдсэн хэлэлцүүлэг дуусаж, форум түр завсарласан. Одоо салбар хуралдаанууд үргэлжилж байна.

Төрийн ордны "Их танхим"-д "Бүсчилсэн хөгжлийн бодлого-Хөрөнгө оруулалт" сэдвээрх салбар хуралдаанаас мэдээллийг нэмэлтээр хүргэе.

Тус хуралдаанд панелистаар:

  • УИХ-ын гишүүн Б.Найдалаа
  • УИХ-ын гишүүн О.Номинчимэг
  • НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра
  • Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр
  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Р.Ринчинбазар нар оролцож байна.

Харин модератораар "Монголын мэдээ" сувгийн захирал Р.Гандиймаа ажиллаж буй.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Төвлөрөлд сайн тал бий. Тодорхой хэмжээнд төвлөрч байж эдийн засаг хөгждөг. Харин бид Улаанбаатар хотын дэд бүтцийг л шинэчилж, сайжруулж чадаагүй. Нэн яаралтай, богино хугацаанд шийдвэр гаргаж, менежментийн шинэчлэл хийхийн тулд хоёр том өөрчлөлт хийж чадсан. Нэг нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Үүгээр Улаанбаатар хот 14 хотод хуваагдана. Ингээд дагуул хотууд байгуулах маягаар хөгжинө. Хоёрт, төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар томоохон төслүүдийг эхлүүлэх гэж удахгүй, процесст цаг авахгүй байх боломжтой болсон" гэлээ.

Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Р.Ринчинбазар "Би нэг л юм хэлмээр байна. Одоо зүгээр л ажлаа хийе. 2003 онд л Улаанбаатар хот дахь төвлөрлийг сааруулах бодлого ярьж байсан. Тэр үед хийсэн бол бүх зүйл өөр байх байсан. Гэвч хийгээгүй. Бүх юм хэвээрээ байна. Төвлөрөлд сайн тал бий гэдэгт санал нэгдэж байна. Гэхдээ хамгийн гол нь нийслэлчүүд бохир, аюултай орчинд амьдрах боллоо. Энэ л тулгамдсан асуудал. Улсын төсөв харахад ч, төсвөөс хамгийн их татаас авдаг гурван аймгийг харж үзлээ. Тэгэхэд морь барианы стадион тохижуулах, засварлах гэх мэт эргээд зардлаа нөхөх боломжгүй, УИХ-ын гишүүдийн лоббигоор тавьсан төслүүд л харагдаж байсан. Энэ хандлагаа ядаж болих хэрэгтэй. Одоо зүгээр л ажлаа хийж эхэлье гэдгийг дахин хэлмээр байна. Сангийн яамны боосон төсөв УИХ дээр орж ирээд юу ч биш болдог. "Миний худгийн төсөл унавал чиний дотуур байр унана" гэх байдлаар нэгнээ барьцаалдаг. Одоо Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тодорхой хэмжээнд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой болж байна. Өглөөний нэгдсэн хуралдаан дээр гурван намын даргаас CNN-ий сурвалжлагч Ричард давтан давтан асууж байсан. "Хэн нь яг сөрөг хүчин болох юм бэ" гэж. Тийм учраас ядаж зөвлөл сөрөг хүчин мэт ажиллах шаардлагатай байна" гэлээ.

НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра "Монгол бол маш нөөцтэй, суурь боломжтой орон. Гэвч сүүлийн 32 жилд төвлөрлийг сааруулах чиглэлд ямар ч оновчтой хөрөнгө оруулалт хийгээгүй байна. "Шинэ хоршоо", "Чинээлэг малчин" хөтөлбөрүүд тодорхой нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Хөдөө орон нутагт төвлөрч, бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломжтой байгаа. Том зургаар нь харсан стратеги хэрэгтэй байна. "Улаанбаатарын үдэш" дуу "Намуухан, намуухан" биш "Түгжрэл, түгжрэл" болчихлоо шүү дээ" гэлээ.

Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр "Судалгаа харахаар хөрөнгө оруулагчдын сонирхож байгаа гол сэдэв эргээд л Улаанбаатар хотод очоод байна. Орон нутаг хөрөнгө оруулагчдыг татахгүй байна. Тийм учраас дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шуурхай нэмэх, эхлүүлэх хэрэгтэй байна. Заавал ярих ёстой нэг асуудал бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалт ярихаар ТЭЗҮ, хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэгтэй уялдах шаардлага гардаг. Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт яригддаг. Зөвхөн үүнд уягдаад байлгүй, материаллаг нөөцөд хязгаарлагдалгүй ерөнхий төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй. Манай улс палеонтологийн нөөцөөр дэлхийд 2-т бичигдэж байна. Соёлын, антропологийн давуу тал ихтэй. Бид өнөөдөр зөвхөн нэг төслийн л үр ашгийг хүлээж, горьдож сууна" гэлээ.

Нэмэлт. 10:30 цагт

Фото: Эдийн засгийн форумын "Хөгжлийн бодлого" нэгдсэн хэлэлцүүлгийн зочид

Төрийн ордны их танхимд үргэлжлэн явагдаж буй эдийн засгийн форумын "Хөгжлийн бодлого" нэгдсэн хуралдааны хэлэлцүллгийн зочдын фотог хүргэж байна.


Нэмэлт. 10:30 цагт

Нэгдсэн хуралдаан: Гурван намын дарга хөгжлийн бодлогоор ямар байр суурь илэрхийлэв

Төрийн ордонд Монголын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдааны сэдэв болох "Хөгжлийн бодлого" хэлэлцүүлэг өрнөж байна.

Хэлэлцүүлгийн модератораар CNN агентлагийн олон улсын сурвалжлагч Ричард Кэст ажиллаж байгаа бол панелистаар дээр дурдсанчлан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр болон ХҮН намын дарга Т.Доржханд нар оролцож байна.

эд тогтвортой хөгжлийн бодлого буюу парламентын сонгуулийн дараа Засгийн газраа эвсэн байгуулж буй сэдвээр ярилцаж байна.

Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

"Л.Гантөмөр дарга маань Эдийн засгийн хөгжлийн сайд болно. Ингээд хамтраад явна. Өнөөдөр би нэг зүйлийг мэдэгдье. Мөнхийн эвслийн засгийн газартай болно. Цаашид ийм байдлаар л ажиллана. Тэгвэл тогтвортой хөгжинө. Яг ХБНГУ шиг.

Дэлхийн аль ч улсад мажоритар тогтолцоо ажиллахгүй байгаа. Энэ тогтолцооны өөрчлөлтийг мэдэрч хийсэн эхний 10 улсын нэг ч болж магадгүй. Үүгээр бид дэлхийгээс биш дэлхий Монголоос суралцана" гэлээ.

Харин ХҮН намын дарга Т.Доржханд,

"Хоёр намын тогтолцоо амжилтад хүрсэн түүхгүй. Нэгдэж, тогтвортой хөгжих хамгийн чухал. Цаашид энэ тогтолцоогоо үргэлжлүүлэх нь зөв.

ХҮН намын тухайд маш олон эдийн засагчтай. Тийм болохоор гадна, дотноос хөрөнгө оруулалт босгох, мөнгө татах, гадаад худалдаа зэрэг дээр ажиллахад маш том давуу талтай. ХҮН намын хүлээлт бол эдийн засгийн бодлогыг илүү авч явна гэсэн хүлээлттэй байлаа.

Аливаа шийдвэрийг гаргахад УИХ дахь намуудын суудлыг эрэмбэлээд явах нь зүйтэй. АН хувьд эдийн засгийн бодлого, санал гаргасан юм байна гэж ойлгосон.  

Сөрөг хүчин байж яагаад Засгийн газартай нэгдэх гээд байгаа юм гэж асуух байх. Парламентын түвшинд мэтгэлцээн байна. Харин Засгийн газрын түвшинд бие биедээ дэгээ тавьдаг байдлаа больё, том төслүүдээ урагшлуулъя гэдэг агуулгаар ХҮН нам энэ удаагийн Засгийн газартай эвсье гэж байгаа юм.

Хамтарсан байдлаар цаашаа ажиллахад улс төрийн тогтвортой байдал үүсэх юм байна. Тэгэхээр одоо төсвийн зардлыг талаар нэг тараадаг биш, илүү бүс рүүгээ чиглүүлсэн томоохон төслүүдийг санхүүжүүлэх юм байна” гэлээ.

Мөн АН-ын дарга Л.Гантөмөр,

"Парламентын засаглалаа хамгаалах хамгийн чухал. Гурван намаас бүрдсэн Засгийн газрын хамгийн чухал зүйл бол Монгол Улсыг авлигаас салгах. Тэгэхгүй бол дахиад улс төр гудамжид гарна.

Энэ үндсэн зорилгоор бид хамтарч, хариуцлагатайгаар урагшилна. Сөрөх, шүүмжлэх бол амархан. Хийх хэцүү. Монголчууд хамтдаа урагшилдаг хэсэг ч болов цаг хугацаа хэрэгтэй. Өдөр бүр сонгууль хийж болохгүй" гэлээ.


Нэмэлт. 08:30 цагт

Эдийн засгийн форумын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилц

Эдийн засгийн форум нь хоёр өдөр үргэлжлэн явагдах бөгөөд

2024.07.08-ний өдрийн,

  • Төрийн ордон дахь нэгдсэн хуралдааны сэдэв: Хөгжлийн бодлого, Ногоон эрчим хүч, Эрчим хүчний шилжилт
  • Салбар хуралдаануудын сэдэв: Нэгдсэн хуралдааны сэдвийн дагуух деталь агуулгууд

2024.07.09-ний өдрийн,

  • Төрийн ордон дахь нэгдсэн хуралдааны сэдэв: Хотын реформ, банкны салбарын хөрөнгө оруулалт.
  • Салбар хуралдаануудын сэдэв: Нэгдсэн хуралдааны сэдвийн дагуух деталь агуулгууд

Эхлэл. 07:30 цагт

УИХ-ын сонгуулийн дараах эдийн засгийн форумаар ямар сэдвүүд онцлож ярих вэ

Монголын эдийн засгийн форум нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцэх үндэсний тэргүүлэх чуулга уулзалт бөгөөд Монгол улсын хөгжлийг хурдасгах зорилготой.

Монголын эдийн засгийн форум төрийн бус, ашгийн бус, улс төрөөс хараат бус байгууллага нь 2010 оноос эхлэн Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагуудын өндөр, дээд түвшний төлөөллийг цуглуулан, нээлттэй хэлэлцүүлгийг жил бүр хоёр өдрийн турш өрнүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн арга хэмжээ долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод, Төрийн ордонд болно. УИХ-ын сонгуулийн дараа болж буй энэ удаагийн чуулга нь ногоон эрчим хүч, хот байгуулалт, зам тээвэр, эрчимжсэн ХАА, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан зэрэг салбар салбарын асуудлуудаар гарц, шийдлийг эрэлхийлэх зорилготой зохион байгуулагдаж байна.

Форумаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ:

  • Хөдөөгийн хөгжил ба хоршоо, Эрчимжсэн мал аж ахуй
  • Бүсчилсэн татвар болон хөрөнгө оруулалтын бодлого
  • Тээврийн дэд бүтэц ба бүс нутгийн хөгжил
  • Хотын хөгжил ба ухаалаг хот
  • Аялал жуулчлалын боломж ба сорилт
  • Уул уурхай болон газрын ховор элемент – Өнөөгийн нөхцөл байдал
  • Уур амьсгалын хөрөнгө оруулалт
  • Хөрөнгө санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломж
  • Дижитал засаглал ба дижитал эдийн засаг – Гаргасан ахиц
  • Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн корридор
  • Төрийн өмчит компанийн шинэчлэл, Үндэсний баялгийн сангийн үүрэг
  • Эрсдэлийн менежмент-Бидний авсан сургамж
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинvv
Зочинvv
2024-07-08 16:22

BOLORMAA EME SHIG HARAGDHIIN DEEL M#LGAI N EMEGTEI HUN BAINA ANAAHARAAA

Егзөр өвгөн
Егзөр өвгөн
2024-07-09 06:19

Цөмийн эрчим хүч ашиглаж л асуудлаа шийднэ

Зочин
Зочин
2024-07-09 18:28

Эрчим хүчний үнэ чөлөөлвөл ядуур�##� утгаа �##�дна. Өрсөлдөх гээд байгаа тэр олон станцууд чинь хэзээ биe болох юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button