УЛС ТӨР

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнэд АН-ын бүлгийн дарга шиг биш байна гэж шүүмжлүүлэв

Зарим байнгын хороодын дарга нарыг сонгосноос УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаад байсан билээ. Тэгвэл 18.40 цагт хуралдаан үргэлжилж эхэллээ. 

Хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд, хууль санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авлаа. Үүнээс зарим зүйлсийг онцлон хүргэе.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Сонгуулийн үр дүнгийн ард Засгийн газарт хамтрах ёстой, ёсгүй хэмээн талцаж байгаа. Би хамтрахгүй байх ёстой гэсэн бодолтой. Гэвч намын бодлого шийдвэр гарсан учраас биелүүлээд явна. Хамтрахаар 118 гишүүн нэг талдаа гарчихна. МҮХАҮТ-ын төлөөлөл нь хүртэл ороод ирсэн. Бүх юм нэг талдаа гарах нь ардчиллын зарчим мөн эсэхэд эргэлздэг. Хамтарсан Засгийн газарт том төслүүдийг хөдөлгөх чухал гэдэг. Би бол эсрэг байна. Ард түмэнд л гоё сонсогддог. Төр хэрэгжүүлнэ гэхээр л нэг төрийн өмчит компани гарч ирдэг. Харин хөрөнгө оруулалтын орчныг нь сайжруулаад өгөх хэрэгтэй. Том төсөл хөдөлгөх агуулга дээр ямар байр суурьтай байна вэ. Үндсэн хуулиар, Ерөнхий сайд бодлого тодорхойлж, сайд нар нь түүнийг гүйцэтгэгч болчхоод байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хувь хүний улс төрийн тоглолтоос институцийн соёлд шилжих нь чухал байна. Бүлгийн дарга хүн байж намаа төлөөлж, нийт гишүүдийн хүсэл эрмэлзлийг илэрхийлэх ёстой л доо. Миний бодлоор Ардчилсан нам төлөөллийн төв байгууллагаараа шийдвэр гаргасан. 76 тойрогт түшиглэсэн парламентыг ийм болгож өөрчиллөө. Энэ бол тогтолцооны хувьд мөнхөд л Засгийн газар эвсэх чиглэлд орсон гэсэн үг. Шинэ Үндсэн хуулиар, шинэ соёлд дасан зохицох шаардлагатай байна. Том төсөл гэж ярихгүй байж болно оо, гэхдээ яаж, юу гэж ярих вэ. Том төслөө урагшлуулж байж л эдийн засаг хөгжинө. АН-ын бүлгийн дарга нь том төслүүдийг хөдөлгөх буруу гэж ярихаар гайхаж байна. Би таныг хувь хүн гэж ойлгох уу. АН-ын бүлгийн дарга намын бодлогоо төлөөлөн ярьж байна гэж ойлгох уу. Цаашид хамтарч гэрээ байгуулаад явахдаа тулбал яах вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button