УЛС ТӨР

Г.Дамдинням: Бусад намаас томилогдох сайд нар ажилчдаа халаад эхэлвэл яах вэ

Зарим байнгын хороодын дарга нарыг сонгосноос УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаад байсан билээ. Тэгвэл 18.40 цагт хуралдаан үргэлжилж эхэллээ. 

Хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд, хууль санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авлаа. Үүнээс зарим зүйлсийг онцлон хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хамтарсан Засгийн газарт хэн нь яамдуудыг авахыг одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ МАН өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Үүний тулд хоёр их сургуулийг дэлхийн топ 1000-д оруулна. Боловсролын салбарт инновац нэвтрүүлнэ гэж нэмсэн. Боловсролын салбарын эрхлэх ажилд шинжлэх ухаан, инновац байхгүй болсон байна. Үүнийг анхаарч, нэмж өгвөл яасан юм. Хоёрдугаарт, шинэ Засгийн газар байгуулаад явах нь. Ингэснээр яамдад харьяалагдаж буй төрийн албан хаагчид ажилгүй болох эрсдэлтэй. ХЗДХЯ-ыг Ардчилсан намд өгөх юм байна, хомроголон халаад эхлэх вий дээ. Үүнээс хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид хуулиа л барина. Үндсэн агуулга руугаа ч орох хэрэгтэй. Тэр нь, бид төрийн бүцтийг данхгар байна гэж ярьдаг. Энэ бол 76-г 126 болгосон асуудал биш. 225 мянган төрийн албан хаагчийг л чиг үүргийн хувьд давхцалгүй болгох вэ гэдэг асуудал юм. Зарим төрийн албан хаагчид гэртээ ч харьж чаддаггүй. Зарим нь маш бага ачаалалтай явдаг. Энэ бүтцийн реформыг хийхэд өмнө нь улс төрийн намууд зөвшилцөж чадаагүй. УИХ-ын гишүүн ингэж ярихаар төрийн албан хаагчид "Биднийг халах нь" гээд ойлгочихдог. Тэгээд ҮЭ-үүд босдог, улстөрчид өлгөж аваад улс төр хийдэг. Ингээд хойшлуулдаг. Ийм маягаар олон жил явсан. Энэ зөвшилцөл хийгдсэнээр төрийн албан хаагчдын эрх ашгийг хөндөхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Харин давхардсан чиг үүргийг салгах, цалинг нь нэмэх чиглэлд ажиллана. Засаглалыг нь сайжруулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 9, 2024 20:18

Хядна

ЗОЧИН
ЗОЧИН
7 сар 9, 2024 21:11

ГОЁ АСУУЛТ +ГОЁ ХАРИУЛТ БАЙЛАА. БРАВО

zochin
zochin
7 сар 9, 2024 21:34

Битгий гаа. Угаасаа л х�##�на шдээ. Олон жил гудамжинд байлаа. Одоо МАН-хны ээлж

Зочин
Зочин
7 сар 9, 2024 22:03

БҮДҮҮН ДАРГА НАР АЙГААД БАЙГААМУУДАА

Зочин
Зочин
7 сар 9, 2024 22:13

Төрийн �##�быг уг үндсээр нь солих хэрэгтэй Дамдинням аа... өнөөгийн төрийн �##�ба МАН-ын цүнх баригч, нууц амраг, ах, дүү хамаатан садан төрөл төрөгсөд гээд а�##�зны тор аятай байгааг ард иргэд мэдэж байгаа шүү дээ. Та ч гэсэн сая сонгуулиар Төриын �##�ба хаагч нарыг бүрэн дүүрэн ашигласан. Одоо нэг их санаа зовоод байгаа аятай жүжих хэрэггүй. Өөрийг нь дэмждэг троллудаа �##�дчих вий гэсэндээ л санаа тань чилээрхэж буй...

zochin
zochin
7 сар 9, 2024 22:19

Угаасаа х�##�на. МАН - д үйлчилдэг �##�бан хаагчдын жагса�##�тыг гаргаж байгаа

Эрэмгий
Эрэмгий
7 сар 10, 2024 07:23

Ажилтнуудаа гэж хэлдэг юм даа

Холбоотой мэдээ

Back to top button