УЛС ТӨР

Л.Мөнхбаясгалан: Хамтарсан ЗГ тул урьдын том төслүүдийг урагшлуулна гэж итгэж байна

Зарим байнгын хороодын дарга нарыг сонгосноос УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаад байсан билээ. Тэгвэл 18.40 цагт хуралдаан үргэлжилж эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд, хууль санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авлаа. Үүнээс зарим зүйлсийг онцлон хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Шударга ёс гэхээр анхаарал татаж байна. Хэвлэлийн эрх чөлөөг яаж тусгах вэ. Шведийн загвараар мэдээлэл авах эрхийг нь нээгээд өгөхөд нэр хүндэд халдах асуудал байхгүй болдог. Хамтарсан Засгийн газар тул урьд нь яригдаж байсан том төслүүдийг урагшлуулна гэж итгэж байна. Гол нь говийн бүсэд ус татах асуудал яригдана. Үүн дээр АН-ын мөрийн хөтөлбөрийг нэгтгэх үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг ардчилсан намд өгөх нь зүйтэй гэж Ерөнхий сайдын хувьд үзсэн. Шүүх, прокурор, гүйцэтгэх эрх мэдлийн ялгаатай байдлыг иргэд ойлгодоггүй. Нийтэд нь төр гэж хараад байдаг. Иймд энэ чиглэлд шинэчлэл хийхээр шийдсэн. Томилогдоод, та хэд маань хамтарч ажиллах хэрэгтэй. Эрх зүйн цогц реформ хийх боломж бүрдүүлэхийг хичээсэн. 30 хоногийн дотор ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр батална. Улмаар гэрээ байгуулна. Үүн дээр бүх төлөөллүүд оролцоно. ЗГ-т хамтарч ажиллахгүй байгаа ч парламентад суудалтай бүх намын мөрийн хөтөлбөрөөс тусгана. Маш нарийвчилсан гэрээ болно. Үүн дээр үзэл санаагаа нэгтгэвэл хамтарсан хөтөлбөр болно. Тэгээд гэрээгээ л биелүүлэх ажилтай болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button