УЛС ТӨР

Ж.Баярмаа: Соёлын яам байх шаардлагагүй, аялал жуулчлал, спорттой нийлүүлэхэд болно

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Түүний чуулганы индэрээс "Соёлын яамыг татан буулгах хэрэгтэй" хэмээн хэлсэн нь шүүмжлэл дагуулж эхлээд байна.

-Сайд нарыг томилох асуудал нэлээд удааширч байна. Таны намын зүгээс ямар нэг асуудал байна уу?

-Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотойгоор тодорхой мэдээлэл алга. Нам дотроо бол манайх ямар нэг асуудал байхгүй. Хэн хэнийг сайдаар томилуулах вэ гэдэг нэрсээ явуулчихсан.

-Долоон сайдын гурав дээр нь тохирохгүй байна гэх мэдээлэл байна?

-Би тийм мэдээлэл аваагүй. Ямартай ч АН дотроо асуудал байхгүй. Бүх юман дээр харьцангүй зөвшилцөл үүссэн. Ерөнхий сайдын зүгээс таалах таалахгүй, авах авахгүйг мэдэхгүй.

-Та Соёлын яамыг татан буулгах ёстой гэж чуулганы индэрээс хэллээ. Яагаад?

-Энэ соёл, урлагийн асуудал чинь бидний гар утсанд байдаг болчихлоо шүү дээ. Өв уламжлал гэдэг бол арай өөр. Гэхдээ тэрийг яамны хэмжээнд авч хэрэгжүүлэх том ажил бол биш. Залуучуудад зориулсан гэлтгүй бүх хөгжмийн наадам, урлаг соёлын арга хэмжээг төрийн бус байгууллагууд нь мэргэжлийн хийдэг болоод удаж байгаа. Маш олон жил болж байна. Тиймээс үүн дээр төсөв, мөнгө зарцуулаад том бүтэцтэй ажиллаад байх шаардлагагүй гэж боддог. Өнөөдрийн бүтцээр аялал жуулчлал, спорттой нийлүүлэхэд асуудал байхгүй. Өмнө нь ч гэсэн агентлагийн хэмжээнд ажиллаж байсан.

-Танай намын гишүүн соёл, урлаг гэдэг зөвхөн дуу хөгжмөөр хязгаарлагдахгүй шүү дээ гэж таны хэлснийг няцааж байгаа харагдсан?

-Үгүй байх. Би тэр яриаг сайн сонсоогүй. Хязгаарлагдахгүй байх тусмаа хаана харьяалагдахыг нь зөв олж тогтоох ёстой гэж ярьсан байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
2024-07-10 09:07

Соёлын яамгүй байлгах гэдэг нь энэ хүүхний мэдрэмжгүй, мэдлэггүйг харуулж бна. Улс гүрэн бүр соёлоор дамжуулж харилцан ажилладаг байт�##� мэдлэг муутай иймэрхүү юмнууд садаа чөдөр болж бгаа нь туйлын харамсмаар...

Bibi
Bibi
2024-07-10 09:19

Mash zuv demjij bn. nomin gd bayan ailin teneg avgaig saatyyldag togloomni gazar bsn

Зочин
Зочин
2024-07-10 10:16

Дүнхүү

Зочин
Зочин
2024-07-11 11:05

Нэмэгдэхүүн байрыг сольсон ч нийлбэр нь адилхан гэдэг шиг энэ олон яам хэрэггүй Монгол Улс цах эрчим хүч нефть үйлдвэрлэж чадахгүй 102 жил болж байхад Яамандаа биш Монгол шун�##�тай хүмүүс төрийг самарсаар ирсэн бна АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СПОРТЫН яам ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ нэг агентлаг бсан ч болно цагаан гартнууд олширч Төсөв цавчиж тёндэр цавчсаар маш их хариуцлагагүй улсаа цөлмөсөн хулгайч нар л олширч бна

Зочин
Зочин
2024-07-14 06:05

Энэ хүүхэн хаанаас гарч ирээд тодрох гээд худ худ юм яриад байна аа Соёлийн яамаа түшиглээд аял�##� жуулчл�##� биен тамир энэ тэр нь явах ёстой юм биш үү

Зочин
Зочин
2024-07-14 06:13

Төр шург�##�сан данжаадуудын үр садууд ажлаа хийгээд эхэллээ дээ Монголын маань түүх соёлоор оролдоод эхэллээ

иргэн
иргэн
2024-07-20 14:51

Соёл урлаг өв соёл бол улс орны нүүр царай тул улсаас дэмжиж яам байгуулсан байх

Холбоотой мэдээ

Back to top button