ДЭЛХИЙ

Умард Солонгосын тамирчид найман жилийн дараа зуны олимпод оролцох гэж байна

"Парис-2024" Олимпын наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Олон улсын тамирчид эхнээсээ олимпын хотхоныг зорьсоор. Тэгвэл өчигдөр /2024.07.21/ Умард Солонгосын баг тамирчид Парис хотыг зорьжээ. Тус улс сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа зуны наадамд оролцох гэж байгаа нь энэ юм.

Спортын сайд Ким Ил Гукээр ахлуулсан 20 орчим гишүүнтэй баг тамирчид бямба гарагт Хятадын нийслэл Бээжин хотын нисэх онгоцны буудалд түр саатжээ. Олимпын наадам энэ сарын 26-нд эхэлнэ.

Умард Солонгос улс 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпод оролцсон бол 2021 онд Токиод болсон зуны наадамд багаа илгээгээгүй юм. Үүнийгээ дэлхий даяар тархсан коронавирусний цар тахалтай холбон тайлбарлаж байв.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хувцас нь глё юм бна

Цогягү
Цогягү

Бид ганц дэлхийтэй Гоё гоё Амжилт хүсьe

иргэн
иргэн

ЗА НӨХӨД МИНЬ АМЖИЛТ БҮХ АЛТЫГ НЬ ХАМЧИХААРАЙ ГЭХДЭЭ ТААНУУД МОНГОЛЫН ДАРАА ОРОХОО МЭДНЭ

Холбоотой мэдээ

Back to top button