“Playtime Festival 2025” наадмын Late Bird тасалбар борлуулагдаж эхэллээ

“Playtime Festival 2025” олон улсын хөгжмийн фестивалийн Late Bird тасалбар Shoppy.mn платформоор дамжин борлуулагдаж эхэлжээ.
Late Bird тасалбар борлуулагдаж эхэлсэнтэй холбоотойгоор наадмын зохион байгуулагчдын зүгээс сүүлийн гурван жилийн хугацаанд Playtime наадамтай хамтдаа байсан "Super Playtimer" үзэгчдэдээ зориулан ирэх 2025 оны тасалбараа EARLY BIRD хөнгөлөлттэй үнээр авах онцгой эрхийг бэлэглэж буй юм байна.
Тодруулбал, Super Playtimers Special Offer нь үзэгч 2022, 2023, 2024 аль нэг онуудад shoppy.mn-ээс Playtime наадмын тасалбар худалдан авалт хийж байсан бүртгэлттэй хаягаараа нэвтрээд Playtime Festival 2025 тасалбараа сагсандаа хийхэд автоматаар 60% хямдрал нь үйлчлэх юм байна.
Харин бусад үзэгчдийн хувьд Late Bird тасалбарын үнэ:
- Энгийн тасалбар 300 мянга
- VIP тасалбар бол 600 мянган төгрөг юм.
Яагаад Late Bird вэ?
Early Bird, Late Bird буюу хоёр төрлийн хөнгөлөлттэй тасалбар санал болгодог. Цагийг тулгалгүй, эрт хувийн төлөвлөгөөгөө базаан, тасалбараа бэлдэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан. Early Bird борлуулагдаж дууссан бол одоо Late Bird ийн худалдаанд гарч эхэл байна.
Өөрөөр хэлбэл, Late Bird тасалбарыг амжиж авбал наадмын үндсэн үнийн дүнгээс 50% хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрджээ.
Энгийн тасалбарын үндсэн үнэ ₮600 мянга байх бол ₮300 мянгаар, VIP тасалбар ₮1.2 сая бол ₮600 мянгаар тус тус худалдан авах боломжтой болжээ.

Энгийн болон VIP тасалбарын ялгаа юу вэ?
Энгийн тасалбар наадмын талбайд дөрвөн өдрийн турш нэвтрэх эрх олгодог.

Тэгвэл “VIP” тасалбар нь,

Наадамд 4 хоногийн турш нэвтрэх эрх
- ВИП асарт нэвтрэх эрх;
- ВИП майхан хэсэгт нэвтрэх эрх
- Угталтын багц (Welcome drinks)
- Төлбөртэй вип автомашины зогсоол худалдаж авах эрх
- Уран бүтээлчдийн асарт нэвтрэх эрх
- Наадмын бэлэг дурсгалын зүйл бэлгэнд авах давуу талтай юм.
Тасалбар захиалах хэсэг рүү ЭНД дарж холбогдоорой.
“Playtime Festival 2025” олон улсын хөгжмийн наадам долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд буюу 4 өдрийн турш Налайх дүүрэг дэх шинэ талбайдаа болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.