П.Диддитэй холбоотой 120 хохирогчийн хамгийн залуу нь есөн настай
Реппер П.Диддигийн хохирогчдыг өмгөөлж буй Хьюстон, Нью-Йоркд төвтэй өмгөөлөгч Тони Базби ирэх сард шүүхэд нэхэмжлэл гаргана гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр 60 эрэгтэй, 60 эмэгтэй хохирогч байгаа бөгөөд тэдний 25 нь хүүхэд болохыг хэлсэн байна. Хамгийн бага нь есөн настай хүүхэд юм байна.
П.Диддигийн өмгөөлөгч "Хохирогчдын мэдүүлгийг эсэргүүцэж, мөнгө салгах гэсэн санаа гаргаж байна" гэж мэдэгдсэн. Мөн "Цахим орчинд тархаад буй хуурамч мэдээллүүдэд албан ёсны тайлбар өгөх боломжгүй. Хуулийн дагуу гэм буруугүй гэдгээ нотлох болно" гэжээ.
Хохирогчдын П.Диддитэй холбогдсон он цаг нь 1991 оноос эхлэлтэй. Хамгийн анх хуучин найз охин Кэсси нь реппер Диддиг бие махбод, сэтгэлзүйн дарамт, хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхэд хандаж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар П.Дидди Нью-Йоркийн Бруклин дахь Метрополитаны хорих төвд хоригдож буй. Гэхдээ өмгөөлөгчид нь түүнийг Флорида дахь харшид нь "GPS"-ийн хяналттай, зочдыг хүлээж авалгүй гэрийн хорионд байлгах санал тавьсан байна. Мөн 50 сая ам.долларын батлан даалтад гаргах санал гаргажээ. Хэргийг мөрдөж буй хуулийн багийнхан П.Диддигийн өмгөөлөгчдийн саналыг хүлээн аваагүй байгаа юм.
Эх сурвалж: dailymail.co.uk
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Найрамд�##�ыг авраач дээ
Найрамда л зуслан аймаар болсон
Эр эмгүй шаагаад явдаг овоо муу гар байж таарчээ.
Гөнөө манайхны хүсэн тэмүүлдэг тэр ертөнцийн өчүүхэн нэг хэсгийн хэлтэрхий, гөнөө дэлхийн эздийн гэх юмуу наагуур хэлвэл мөнгөний эздийн та�##��##�д нийцсэнгүй дээ