Тайвань: БНХАУ-д нэгдэх нь боломжгүй, бидний төр илүү удаан оршсон

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ БНХАУ-тай нэгдэх нь боломжгүй, Тайванийн төр тус улсаас илүү удаан оршин тогтносон учир гэсэн байна. Тайванийн арлыг хэзээ ч удирдаж байгаагүй ч Хятадын Коммунист нам заавал нэгтгэнэ, шаардлагатай бол хүч ашиглана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Лай Чинтэ Тайвань нь тусгаар тогтносон, хараат бус улс гэдгийг дахин илэрхийлсэн нь Бээжингийн хилэнг хүргэж магадгүй байна. Лай Чинтэ Тайвань бол Бүгд Найрамдах Хятад Улс нэртэй, Хятадын Коммунист нам эрхшээлд гарахаас өмнө эх газрын Хятадыг удирддаг байсан гэсэн юм. Тэр БНХАУ үүсгэн байгуулагдсаны ойн баяртай давхцуулан ингэж хэлсэн нь анхаарал татаж буй.
Лай Чинтэ “Саяхан манай хөрш БНХАУ аравдугаар сарын нэгэнд үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн баяраа тэмдэглэсэн. Хэдхэн хоногийн дараа Бүгд Найрамдах Хятад Улс 113 жилийн ойгоо тэмдэглэх болно” гэжээ. Түүний хэлсэн үгэнд БНХАУ хараахан хариу мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Гэхдээ Тайванийн сөрөг хүчний Гоминдан нам шүүмжилж, шаардлагагүйгээр БНХАУ-тай нөхцөл байдлыг хүндрүүлж байна хэмээжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв л хэлж. Энэ 2 хэл нэг ч ардчил�##� эрх чөлөө нь тэнгэр газар шиг 2 өөр. Тайвань бол америкжсан хятадууд.