Нийгмийн
Монгол Улсын 2024 оны экспортын дүн импортынхоос давжээ

Оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 13 хувиар өсжээ. Энэ оны эхний есөн сард экспортын дүн импортынхоос 3.2 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ.
Экспортод 11.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.3 хувиар өссөн дүн аж. Экспортын нийт үнийн дүнгийн 91.5 хувь БНХАУ руу, гаргасан дүн байна. Харин улсын хилээр оруулж ирсэн нийт бараа бүтээгдэхүүний 39.8 хувь, ОХУ 24.6 хувь, Японоос 10.3 хувийг импортоор авчээ. Импортын бараанд голлох жинг шатахуун тослох материал, суудлын болон ачааны автомашин эзэлж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.