Нийгэм мэдээ
Н.Одончимэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр буюу энэ оны аравдугаар сарын 18-ны өдөр хэлэлцэнэ гэдгийг шүүх байгууллагаас мэдээллээ.
Холбогдсон хэргийг тодруулбал, нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Түүний гэрээс 400 сая төгрөг хурааж, 48 цаг саатуулсан талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Холбоотой мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ugaasaa shuuh huraliin shiidver ni oilgomjtoi sht 3 sayaar torguulaad l duusah baih da.shuuhchid ingej jujeglej baih yum.turd shurgah avilagchidiin tsuvaa avilagch shuuhtei orond hezeech tasrahgui biz ee.
баттулга, болормаа нар хөөцөлдөөд л гадуур байцаалгах байх даа