Нийгэм мэдээ
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймэрт түрээслэгч иргэн өртөж амиа алджээ
Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийн улмаас 40 настай эрэгтэй Э амь эрсэдсэн байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10 дугаар сарын 17-18-ны өдрийг шилжих 03.55 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй хоёр давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт түрээслэгч иргэн 40 настай, эрэгтэй Э өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн хоёдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болдог юм болдогоороо болжээХэдэн хүний амь авч одох юм болдоо,энэ өвөл.\Ингэт л дасгаж дээ энэ сайжруулсан түлш\.Сайн төрөл авах болтугай.
Согтуу