УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Орлогч сайдуудыг томилох асуудлыг эрх баригчид АН, ХҮН намаар хийлгэнэ

Хамтарсан Засгийн газрын гишүүд дэд сайдын албыг сэргээхээр тохироо хийж эхэлжээ. “Ганц сайд хаанаа ч хүрэлцэхгүй байна” гэсэн суртал, ухуулга хаа сайгүй хөврөх болов.

Тодруулбал, төсөв батлагдсаны дараа энэ ондоо багтан дэд сайдуудыг томилгоог явуулахаар бэлтгэж “Орлогч сайд” гэж нэрийдээд, гаднаас томилох чигтэй байна. Ингэхдээ нэг сайдад бүр 2-3 дэд сайд томилно ч гэж яригдаж буй юм.

Дэд сайдууд өмнө нь Засгийн газрын тухай хуулийн 18 дүгээр зүйл:

  • 1. Сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах; 
  • 2. Хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах; 
  • 3. Сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;
  •  4. УИХ, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;
  • 5. Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

Одоо орлогч сайдын орон тоонд 200 гаруй хүн горилж буй аж. Энэ албыг зүүдлэгсэд МАН, АН, ХҮН дотор олон байна. Хамтарсан Засгийн газар 16 яам, 22 сайдтай. Тэгэхээр багадаа 16, ихэдээ 32 дэд сайд томилно гэсэн үг. Мөн түүнийг дагаад 16 туслах, 16 жолоочийн цалин, бичиг хэргийн зардлаас эхлээд багагүй мөнгө улсын төсвөөс гаргах шаардлагатай болно.

УИХ-ын сонгуулийн дараа ЗГ-ын бүтцээ батлуулахдаа дэд сайд гэсэн албан тушаалыг хассан. Одоо Засгийн газрын тухай хуульд дэд сайд гэсэн үг үсэг нэг ч байхгүй. Иймд томилгоо хийхэд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэх юм. УИХ-аар оруулах хуулиа АН, ХҮН намын гараар “могой бариулах” аж. Харин дэд сайд нарын цалин, тэдэнд шаардагдах зардлыг ирэх оны төсөвт хэрхэн тусгах вэ гэдэг нь сонин байна.

Хэд хэдэн том салбарыг нэг яаманд нэгтгэсэн. Товчхондоо цомхон, чадварлаг төртэй байх Л.Оюун-Эрдэнийн амлалт нурах нь. Гуравхан сарын өмнө гаргасан шийдвэрээсээ буцах нь зарчимгүй хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Яана даа
Яана даа

Юун орлогч сайд Яамны тоог 9 болгох эхрэгтэй Их британи, АНУ гэж бэлэн жишээ байна

Зочин
Зочин

Новш гэж зуун ямаанд жаран ухна гэгчээр суганы үс �######�ний �##�чууруудаа шахахаа больчих.

Зочин
Зочин

ӨӨ ХӨӨРХИЙ ДОРЖХАНД ГАНТӨМӨР НАР ОНЦГОЙ ЭРХТЭЙ БОЛЛОО МАНИЙГАА НЭГ ЯАМНЫ ДЭД САЙДААР ЧААЛГААЧЭЭ ТА ХОЁРЫХОО ТӨЛӨӨ ЖАДНЫ ЧИНЬ ҮЗҮҮР СУМНЫ ЧИНЬ ЗЭВ БОЛОХОО АМЛАЖ БАЙНА.ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН ОЮУНЭРДЭНЭ ҮНЭХЭЭР ХУДЛАА ГАР БАЙНА АМЛАЛТ ЯАЛАА ДЭД САЙДААР ЯАДЫН ТӨСӨВ ЧИНЬ УЛАМ ДАНХАР БОЛНО ЕР НЬ ДЭД САЙД ЮУ ШИЙДДЭГ ЮМ БЭ? БЯЛУУНААС ХҮРТЭЭГҮЙ ГАРУУД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙГ ДАРАМТАЛСАН БАЙХӨ ЗА ХӨӨРХИЙ ИНГЭЭД ӨНГӨРЛӨӨ

Болдоо
Болдоо

Новшнууд вмаа

Зочин
Зочин

Хууль зүйн яам л лав төрийн нарийн бичиг дэд сайд нь дундаа нэг туслахтай байдаг байсан Нямкагийн үeд

Зочин
Зочин

Хамтарсан дэд сайдтай болсон нь зөв

иргэн
иргэн

төр дайнхайсаар байгаад ракеттай хүүхдийн толгй шиг болохнээ. Төсвийг төрийн эрх мэдэлд дулдйдсан хэдэн хүний ц�##�ин, унаа, томилолтын зард�##�, офиссын ширээ санд�##�д зарах нь дутаад байгаа бололтой. Ингэж даварч ёстой болмооргүй. Бүх яамд "ТӨРИЙН НАРИЙН БИЧИГ" гэж �##�бан туша�##� бий. Тэр яамны аппараттай ажиллахаас гадна зарим үед Сайдыгаа орлож болно шүү дээ.

Зочин
Зочин

Боль доо

Зочин
Зочин

зөв зөв гудамжинд 30 жил болсон гарууд хоол идийлдаа

Холбоотой мэдээ

Back to top button