Нийгэм мэдээ

Дэлхийд Монголыг сурталчлахаар ирж байсан Nas Daily-гийн хандалт буурч эхэллээ

2023 онд “Nas Daily”-гийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монголд ирээд байв Тэрбээр Монгол Улсад дэлхийн контент бүтээгчдийн “Nas Summit” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээгээр дамжуулан Монголыг дэлхийд сурталчилахыг зорьсон аж.

Nas Daily гэх влог нэрээрээ олонд танигдсан цахим сүлжээнд 40 сая гаруй дагагчтай контент бүтээгчийн хандалт багасаж эхэлжээ.

Social Blonde сайт дээрх хандалтын судалгааг дараах зурган диаграммаар харуулж байна.

Дээрх зургаас харахад, Нусейр Ясины юүтүб сувгийг үзэх захиалгын тоо буурсан үзүүлэлттэй байна.

Түүний ажил, амьдралын түүхээс дурдвал, 19 насандаа АНУ-ын Харвардын их сургуульд сансрын инженерийн мэргэжлээр сурах хүсэлт гаргаж, тэтгэлэг авч байжээ. Гэсэн ч сурч байх хугацаандаа мэргэжлээ сольж, 2014 онд Харвардын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд мөн энэ хугацаандаа компьютерын ухааны бакалаврын зэрэг хамгаалсан байна. Харин мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байхдаа төлбөртэй бүртгэлийн үйлчилгээ, нийгмийн сүлжээний хайлтын системийг зохиож, үүсгэн байгуулсан гэнэ. Энэ туршлагаараа Нусейр 2014 оны есдүгээр сараас эхлэн дэлхийн алдартай “Paypal” компанийн Нью-Йорк дахь салбарын гар утасны үйлчилгээ, “Venmo”-гийн программ хангамж хөгжүүлэгчээр ажиллаж байсан юм байна.

Харин 2016 онд “Venmo”-гоос бүрмөсөн гарч, дэлхийгээр аялж, судлахаар шийдэхдээ нэгэн цахим хуудас нээсэн нь өнөөгийн олон сая хүний мэдэх “Nas Daily” цахим хаяг. Араб хэлээр Nas гэдэг нь хүмүүс гэсэн үг бөгөөд Нусейр Ясины цахим хуудас “Хүмүүсийн өдөр тутам” гэх утгатай аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button