Нийгэм мэдээ

Ууц 300-600 мянган төгрөгийн үнэтэй байна

Цагаан сарын баяр бол өвлийг өнтэй давж, хавартай золгосны баяр. Мөн тус баярын ширээний хамгийн хүндэт зоог бол яах аргагүй хонины ууц. Тийм учраас бид нийслэлийн томоохон худалдааны төвийн нэг болох “Хүчит шонхор” захад хонины ууц, үхрийн өвчүүний мах ямар үнэ ханштай байгааг тодрууллаа.

-"Иргэдийн худалдан авалт муу байна. Хонины ууцны үнэ 300-600 мянган төгрөгийн үнэтэй байна"-

Би Сүхбаатар аймгаас ирж худалдаа эрхэлж буй. Ууцны үнэ 300-600 мянган төгрөгийн үнэтэй байна. Иргэдийн худалдан авалт муу байна. Өглөөнөөс хойш гурван ууц л борлууллаа.

-Махны худалдаа эрхэлж буй иргэн Баттулга: Одоогоор энд худалдаалж буй ууц 280-700 мянга хооронд буй-

Цагаан сарын баяр наадамтай холбоотойгоор хонины ууцны худалдаа эрхэлж байна. Миний хувьд Сүхбаатар аймгаас ирж "Хүчит шонхор" худалдааны төвд хоёр дахь өдрөө зогсож байна. Одоогоор энд худалдаалж буй ууц 280-700 мянга хооронд буй. Иргэдийн худалдан авалт муу байгаа бөгөөд зогсоол түрээсийн үнэ өндөр байгаа нь хүндрэл учруулж байна.

Нэг өдрийн зогсоолын өртөг 150 мянга. Гэхдээ үүнд оройн зогсоолын өртөг нэмэгдэхгүй. Дизель машин өглөө асахдаа амаргүй. Иймд төвөгтэй санагддаг. Эндээ орхиод явъя гэхэд нэмээд 40 мянган төгрөг төлөх шаардлагатай гэдэг.

“Энд мах зарж зогсоод сар гаруй болж байна. Өнөөдрөөс худалдан авалт сайжир буй. Ууц том багаасаа шалтгаалаад үнэ өөр. Миний хувьд 380-580 мянгын хооронд л ууцаа борлуулж байна. Мөн үхрийн өвчүү бий. Үнийн хувьд кг тутамдаа 15-16.5 мянга.
“Хүчит шонхор” худалдааны төвд худалдаа эрхлэхэд нэг л хэцүү зүйл байгаа нь зогсоол түрээс болчихлоо. Сард 4.2 сая төгрөг төлдөг. Төлж дийлэхгүй бол “зайл” л гэж байна.

Өвөрхангай аймгаас махны худалдаа эрхлэхээр ирсэн. Худалдан авалт тун муу байна. Миний хувьд ууцаа 250-450 мянгын үнэтэй зарж байна. Өдөрт хоёр, гурван ууц л зарж чаддаг. Гэтэл нэгийнх нь үнийг хоёр хоногийн зогсоолын түрээст өгчхөж байна.

-Иргэн Энхбаяр: Зээл авах нь тодорхой боллоо. Ганцхан хонины ууц авах гэхэд 400, 500 мянга л гэж дуугарч байна-

Цагаан сараар манайд үр хүүхдүүд, ах дүү нар гээд л олон хүн цугладаг. Тэдний гарын бэлэг, тавгийн идээ гээд л "явж өгнө". Баярт бэлдэхийн тулд зээл авах нь тодорхой боллоо. Ганцхан хонины ууц авах гэхэд 400, 500 мянга л гэж дуугарч байна. Бидний нэг сарын тэтгэвэр л гэсэн үг. Тэгэхээр зээл авч баяраа тэмдэглэнэ. Бас хэдэн хүүхдээсээ дэмжлэг авахаас өөр аргагүй л болж байх шиг байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэргүй
Нэргүй
2 сар 9, 2025 07:45

УЛААН МАХНЫ БУЗАР ШИНГЭСЭН МАХНЫ ХАР ЧЁНЖҮҮД БОЛОН ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН МУУСАЙН ШУНАЛУУД БОЛЬМООР ЮМ УУЦЫГ НЬ АВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button