Нийгэм мэдээ

"Хоёр хоног мах зараад зогсоход нэг ууцны мөнгө болох 300 мянгыг төлдөг"

Цагаан сарын баярын ширээний хамгийн хүндэт зоог бол яах аргагүй хонины ууц. Иймд “Хүчит шонхор” захад хонины ууц, үхрийн өвчүүний махны ханш болоод худалдан авалтын талаар худалдаа эрхлэгчдээс тодруулсан юм.

-Нэг өдрийн зогсоолын өртөг 150 мянга. Гэхдээ үүнд оройн зогсоолын өртөг нэмэгдэхгүй-

Цагаан сарын баяр наадамтай холбоотойгоор хонины ууцны худалдаа эрхэлж байна. Миний хувьд Сүхбаатар аймгаас ирж "Хүчит шонхор" худалдааны төвд хоёр дахь өдрөө зогсож байна. Одоогоор энд худалдаалж буй ууц 280-700 мянга хооронд буй. Иргэдийн худалдан авалт муу байгаа бөгөөд зогсоол түрээсийн үнэ өндөр байгаа нь хүндрэл учруулж байна.

Нэг өдрийн зогсоолын өртөг 150 мянга. Гэхдээ үүнд оройн зогсоолын өртөг нэмэгдэхгүй. Машины унаж гараад өглөө орж ирж гэх шаардлага тавьдаг. Дизель машин өглөө асахдаа амаргүй. Иймд төвөгтэй санагддаг. Эндээ орхиод явъя гэхэд нэмээд 40 мянган төгрөг төлөх шаардлагатай гэдэг.

-“Хүчит шонхор” худалдааны төвд худалдаа эрхлэхэд нэг л хэцүү зүйл байгаа нь зогсоол түрээс болчихлоо. Сард 4.2 сая төгрөг төлдөг-

“Энд мах зарж зогсоод сар гаруй болж байна. Өнөөдрөөс худалдан авалт сайжир буй. Ууц том багаасаа шалтгаалаад үнэ өөр. Миний хувьд 380-580 мянгын хооронд л ууцаа борлуулж байна. Мөн үхрийн өвчүү бий. Үнийн хувьд кг тутамдаа 15-16.5 мянга.
“Хүчит шонхор” худалдааны төвд худалдаа эрхлэхэд нэг л хэцүү зүйл байгаа нь зогсоол түрээс болчихлоо. Сард 4.2 сая төгрөг төлдөг. Төлж дийлэхгүй бол “зайл” л гэж байна.

-Өдөрт хоёр, гурван ууц л зарж чаддаг. Гэтэл нэгийнх нь үнийг хоёр хоногийн зогсоолын түрээст өгчхөж байна-

Өвөрхангай аймгаас махны худалдаа эрхлэхээр ирсэн. Худалдан авалт тун муу байна. Миний хувьд ууцаа 250-450 мянгын үнэтэй зарж байна. Өдөрт хоёр, гурван ууц л зарж чаддаг. Гэтэл нэгийнх нь үнийг хоёр хоногийн зогсоолын түрээст өгчхөж байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 11:56

ЛАЛАРУУДАА ХЭН ТА НАРЫГ ИРЭЭД УУЦ ЗАР ГЭСЭН ЮМ АВААД АРИЛ НААДУУЛАА АЛБАТАЙ ЮМ ШИГ ИРЧЭЭД ОЛОН ДОЛООН ЮМ БҮҮ ГУЦААД БАЙ.ТЭР ТҮРЭЭСЭЭ НААД ЗАХЫХАА ҮМХИЙРСЭН АЛНУУДТАЙГАА ЯРИАЧ ТЭНЭГ ЮМАА

Настан
Настан
2 сар 10, 2025 19:41
Reply to  Иргэн

Чи муу Увсын л�##�аруу.Чиний хашаанд зарж байгаа юм уу.Түрээс нь үнэхээр өндөр байна.

Мэндсайхан сайдаа
Мэндсайхан сайдаа
2 сар 10, 2025 12:44

Таны нэртэй ШОНХОР зах тань лангуунаас нь худ�##�дан ав�##�т хийхэд НӨАТ өгөхгүй, тэгээд ийм өндөр үнээр зогсоолоо түрээсэлдэг, улсад НӨАТ, Орлогын �##�бан татвар төлөхгйү байдаг нь таны ивээлд байдгийх л биз дээ....

Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 12:47

Ууцаа больчихооч ээ. Хот газар чанахаас өгсүүлээд асууцд�##� их. Бас х�##�уун байранд 2-3 хонуулаад хор болсон хойно нь өөрсдөө иднэ. Хүн идэхгүй үзвэрийн өндөр таваг, ууцаа болиоч ээ

Холбоотой мэдээ

Back to top button