Д.Гантулга: П.Батчулуун эмч нөхцөл байдлыг яриад явахаас илүүтэй хуулиндаа найдаад энэ хүргэчихлээ гэж харсан

2018 онд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай ярилцлаа.
-Донорын тухай хуулийг анх удаа шинэчлэн найруулах нөхцөл, шаардлага үүссэн гол шалтгаан нь юу байв?
-Ерөөсөө л олон улсын түвшинд хүрсэн байдлаар хуулиа сайжруулъя гэдэг л асуудал энд хөндөгдсөн. Олон улсад эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр тархины үхэлтэй донор буюу кадавр донорын асуудлыг хуулиар нь нарийн зохицуулсан байдаг бөгөөд манайд жишээ нь 2018 оны шинэчилсэн найруулгыг өргөн барих хүртэл уг асуудал хуульчлагдаагүй байсан.
Үндсэндээ Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол агуулга нь энэ кадавр донор дээр төвлөрсөн гэхэд болно. Мөн үүнийгээ дагаад хуульд хүний эс, эд эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах алба гэдгийг бий болгосон. Кадавр донорын нарийн зохицуулалтыг хуульд тусгаж өгснөөрөө олон хүний амь насыг аврах үйл хэрэгт хамгийн чухал ажил болсон. Донорын тухай хууль 2000 оны эхээр батлагдаж, үүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэгдэн, нэмэлт өөрчлөлтүүд ороод, саяхныг хүртэл нэмэлт өөрчлөлтүүд хийгдээд явж байгаа юм байна. 2017 онд Эрүүл мэндийн яам болон Засгийн газраас уг хуулийг шинэчлэн найруулах хуулийн төсөл өргөн баригдаж, 2018 онд батлагдсан. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеийн буюу 2016-2020 оны парламентад эрүүл мэндийн салбарын УИХ-ын гишүүн гэж байгаагүй. Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороон дээр Донорын тухай хуулийг шинэчилэн найруулж өргөн барих нь зүйтэй юм байна гэдэг асуудал яригдсанаар ажлын хэсгийг байгуулж байлаа.
-Яг одоо үүсээд буй П.Батчулуун эмчийн асуудал дээр тархины үхэлтэй донороос элэг, бөөрөөс гадна шөрмөс авсан гэдэг асуудал үүссэн. Салбарын эмч нарын хувьд ч уг асуудал дээр нэг эрхтнийг авахын тулд хамаарагдах эс эд, бүрдлийг нь авч байж эрхтэн хүлээн авч байгаа өвчтөндөө үр дүнгээ үзүүлдэг гэж тайлбарладаг. Харин одоогийн Донорын тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 3.1.1-т зааснаар “хүний эс, эд эрхтэн гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эс болон эдийн нийлмэл бүрдлийг “ гэж заасан байдаг?
-Та бид хоёр жишээ нь энэ талаар хоорондоо мэдээлэл солилцоод тайван ярилцаж байна. Гэтэл Зохицуулах албаны үүрэг нь өөрөө кадавр донорын ар гэртэй шууд харилцаа үүсгэдэг. Тархины үхэлтэй донор өөрөө донор хүлээж байгаа хүмүүсийн амь насыг авардаг гэдгийг ойлгуулах, нөгөө талдаа гэтэл хүнээ алдсан хүмүүсийн сэтгэл зүй гээд ийм уур амьсгал дунд өрнөж байдаг учраас маш хүнд байдаг. Хүнд учраас бүх зүйл ойлгомжтой, дэлгэрэнгүй, тайван ярилцах боломж мэдээж бүрдэх үү үгүй юу гэдгийг бодоод үзээрэй.
Энэ нөхцөл байдлыг тусдаа алба зохицуулдаг байх ёстой юм байна гэснээр уг хуульд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба гэж байгуулсан. Уг хуульд агуулагддаг өөр нэг чухал ойлголт нь донор болж байгаа хүн, жишээлбэл аав ээж, ах дүүдээ элэг бөөрөө өгч байгаа тохиолдолд ярилцаад шийдвэрлэх боломжтой бол кадавр донор болон эд, эрхтнийг нь хүлээн авч байгаа өвчтөн хоёр бие биеэ мэдэх боломжгүйгээр хуулиар зохицуулсан. Донорын тухай ойлголт өөрөө эдийн засгийн ашиг сонирхол шингэж болохгүй. Хэрвээ эдийн засгийн ямар нэг ашиг сонирхол шингэсэн байвал энэ нь эд эрхтний наймаа гэдэг эрүүгийн хуулиар зохицуулагдах асуудал болчихно. Хуульд зааснаар кадавр донорын ар гэрт оршуулгын зардлыг олгоно гэсэн санхүүгийн ойлголт л бий. Гэхдээ оршуулгын зардлыг хувь хүнд буюу ар гэрт нь бэлэн мөнгө хэлбэрээр өгөхгүй. Харин оршуулгын ажлыг хариуцсан тухайн компанийн данс руу Эрүүл мэндийн даатгалын сангаас шууд олгодог зохицуулалттай. 2022 онд Донорын тухай хуульд дахин өөрчлөлт оруулахдаа энэ заалт дээр зарим нэг нэмэлт өөрчлөлт, зохицуулалтыг хийсэн байсан.
-Тэгэхээр тухайн кадавр донороос шилжүүлэн суулгасан эд эрхтнийг хүлээн авсан өвчтөний бүх мэдээлэл нууц гэсэн үг үү?
-Тийм. Үүнийг зөвхөн зохицуулах алба л мэддэг. Энэ утгаараа хувь хүний эмзэг мэдээлэл нууц байх ёстой гэдэг хуулийн зохицуулалт нь олон улсад жишиг болсон. Яагаад энэ талаар хөндөж ярив гэхээр нийгмийн сүлжээгээр хүмүүс П.Батчулуун эмчийн асуудал дээр амь насаа авруулсан, эд эрхтэн хүлээн авсан хүн нь гарч ирж дуугараач гэдэг асуудал яриад байгаа харагдсан. Гэтэл энэ нь өөрөө хуулиараа нууцлагддаг асуудал. Үүсэж болох эрсдлээс сэргийлж ийм хуулийн зохицуулалт тусгасан.
Тархины үхэлтэй донорын ар гэрийнхэн ч мөн хэн гэж өвчтөнд эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгасныг мэдэх боломжгүй. Донорын тухай хуулийн 3-р бүлгийн 12-р зүйлийн 1-т зааснаар Донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан цус, эс, эд эрхтнээ өгөхдөө ашгийн төлөө бус авлагагүй, сайн дурын байна” гэж заасан байдаг учраас энд ямар нэг мөнгөний ашиг сонирхол үүсэх боломжгүйгээр хуулиар зохицуулсан. Гэхдээ зарим нарийн зохицуулалтыг УИХ-аар батлах боломжгүй. Яагаад гэвэл анагаах ухааны зарим нарийн ойлголтуудыг салбарын төрийн байгууллага доторх мэргэжилтнүүд нь ярилцаж, эрүүл мэндийн сайд нь батладаг. Жишээ нь мэргэжилтнүүдийн бэлтгэж, сайд нь батласан зөвшөөрлийн хуудсыг иргэд бөглөдөг.
-П.Батчулуун эмчийн хувьд зөвшөөрлийн хуудсыг харуулаад гарын үсэг зуруулсан гэдэг. Гэхдээ үүн дээр “шөрмөс болон дагалдах эд” гэж бичсэн байлаа гэхэд ямар эд эрхтэн авахыг хуульд нарийн тусгаагүй учраас ар гэрийнхэнд хэт ерөнхий ойлголт мэт санагдахгүй юу?
-Зөвшөөрлийн тухайд донор болох, донор болохгүй гэдэг хоёр л сонголт бий. Энэ эрхтнийг нь авч болохгүй, энэ эрхтнийг нь авч болно гэдэг ийм нарийвчилсан журмыг хуульд нийцүүлэх шаардлага байж болохыг үгүйсгэх аргагүй. Олон улсад бол донор болохыг зөвшөөрөх тухай асуудал яригддаггүй. Татгалзаагүй л бол тухайн тархины үхэлтэй хүнийг донор болгодог. Харин 2018 онд Донорын тухай хуульд анх удаа тархины үхэлтэй донорын эрх зүйн зохицуулалтыг хийж байсан учраас монгол хүний итгэл үнэмшил дээр тулгуурлаад “татгалзаагүй л бол кадавр донор болгож болохгүй юм байна” зөвшөөрөл авах ёстой юм байна гээд хүнлэг хууль санаачилсан. Өнөөдрийн байдлаар бол ар гэрийн зөвшөөрлөөр л явж байна. Хуульд кадавр донор болохыг зөвшөөрсөн л бол эд, эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой гээд заасан нь бий. Харин өнөөдөр илүү сайжруулаад манайд иргэнээс өөрөөс нь И-Монголиа дээр тухайлбал санал авдаг болсон байна. Мэдээж цаашид Донорын тухай хууль илүү сайжрах болов уу.
- Хуульчлах боломжгүй нөхцөл дээр эмч болон кадавр донорын ар гэрийнхний дунд ойлголцлын зөрүү үүссэн үү гэдэг асуудлыг ч салбарынхан нь хөндөж байсан?
-Энэ асуудал дээр кадавр донорын асуудал өөрөө хувь хүний эмзэг мэдээллийг агуулдаг учраас шүүх хурал нь хүртэл хаалттай болдог. Тийм учраас шүүх хурал дээр ямар процесс өрнөсөн бэ гэдэг мэдээллийг мэдэх боломжгүй. Нэг харагдаж байгаа зүйл нь ойлголтын зөрүү гарсан уу, гарсан. Одоогийн байдлаар хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан буюу гурван шатны шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байна. Ойлголцлын зөрүү үүсээд байна гэдэг нь ямар нэг байдлаар зохицуулах шаардлага бий гэж харагдаж байна. Хууль батлах процесст нь оролцсон хүний хувьд, хууль зүйн талаасаа зөвшөөрөх, зөвшөөрөхгүй гэдэг асуудлаас гадна зөвшөөрсний дараа эрүүл мэндийн байгууллага дотор явагддаг нарийн процесс дунд сайжруулах зүйлүүд байгаа бол дахиад хуулиа сайжруулах уу, хэрхэх вэ гэдэг шийдлийг олох хэрэгтэй.
-Одоогийн процесс дээр Донорын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд эмчийг Эрүүгийн хуулиар шийтгэх зохицуулалт нь өөрөө хэр оновчтой вэ. Анх хуулийн төслийг хэлэлцэж байхад шийтгэлийг хэрхэн зохицуулах асуудал хөндөгдөж байсан уу?
-Эрүүл мэндийн тухай хууль гэж том хууль бий. Донорын тухай хууль бол уг хууль доторх тухайлсан нэг буюу зөвхөн донортой холбоотой зохицуулалт. Гэтэл энэ хууль дээр дахиад нарийн хуулийн зохицуулалт хийх нь зохистой биш. Яагаад гэвэл салбарын хууль, дотоод журам, зохицуулалт гэж бий. Удахгүй болох эмч эмнэлгийн ажилтнуудын баярыг салбарын сайд нь баярлаж, цэнгэсэн байдлаар биш салбарын асуудлаа том зургаар нь харж ярьж, шийдэх өдөр болгоно гэж зарласан байсан. Өнөөдөр П.Батчулуун эмчийн асуудал л яригдаад байгаа мэт боловч цаана нь 20 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ял эдлэж байна гэдэг. Ялангуяа Эрүүл мэндийн тухай хууль дээрээ илүү няхуур ажиллах хэрэгтэй. Одоогоор бол эрүүгийн шинжтэй гэж үзвэл эрүүгийн хуулиар шийднэ гэдэг агуулга л бий. Шийтгэлийн зохицуулалтыг нарийвчлаад заагаад байвал эмч, эмнэлгийн ажилтнуудад ч ажил мэргэжлээ хийхэд төвөгтэй байж болохгүй.
-П.Батчулуун эмчийг ялласан заалт нь өөрөө яг тохирсон эсэх дээр хуульчид ч мөн олон талын байр суурь хэлж байсан?
-Анзаарах нэг зүйл нь кадавр донорын тухайд өнөөдрийг хүртэл эд, эрхтэн шилжүүлэн суулгахад амжилтгүй хагалгаа олон байж ирсэн бол өөр асуудал. Гэтэл манайд өнөөдрийг хүртэл нэг ч эрсдэлгүйгээр дандаа амжилттай хийгдэж ирсэн. Эрүүл мэндийн салбарын чадамж нь үүн дээрээс харагдаж байгаа. Энэ бүхний ард Зохицуулах албаны үүрэг оролцоо сайн байж ирсэн гэсэн үг. П.Батчулуун эмчийн оролцоо ямар байж ирсэн нь ч харагдаж байгаа болов уу. Хуулийн хийдэл гарснаас үүдэж өнөөдрийн энэ маргаан мэтгэлцээн өрнөөд байгаа дээр өнөөдрийн 126 гишүүнтэй парламент ажиллаж, хууль давсан олон журмыг цэгцлэх асуудлыг хөндөж байгаа нь зөв. Хуульдаа найдаад яваад байтал нөгөө талд бичиг цаастай холбоотой журам дээр алдаа дутагдал гарахаар яг шийдэх дээрээ тухайн журам дээр нь үндэслээд байна уу. Шүүх мэдээж хуулиа барьж байгаа ч эрүүл мэндийн салбарын бөөр, элэг, донорын маш олон мэргэжлийн эмч мэргэжилтнүүдээс нөхцөл байдлын талаарх тайлбар мэдүүлэг яагаад авсангүй вэ гэдэг нөхцөл надад харагдсан.
П.Батчулуун эмчийг мэдэхийн хувьд болоод байгаа нөхцөл байдлыг яриад явахаас илүүтэй хуулиндаа найдаад, ярих гэхээр олон хүнд нөлөөлсөн болчих болов уу гэж эмзэглээд энэ хүртэл явсан нь хэрэг дээрээ олон талын байр суурийг оруулж, бүрэн дүүрэн ойлгуулж, шийдүүлж чадсангүй юу гэж харсан.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэмт хэрэгтэн
bandaash z##laa. huchin
Бусад улсад донор болох уу үгүй юу гэж ерөнхий асуудаг нь үнэн. Гэхдээ хүмүүс хоорондоо тодорхой эрхтний тухай ярив�##� тэрүүгээрээ л зөвхөн тохирсон хэлсэн эрхтнээ авна илүүг авч болохгүй гээд эрүүл мэндийн яамных нь хуудсан дээр донор болох тухай мэдээлэлд зориуд бичсэн байна гэдэг нь тийм хуулийн за�##�т байдаг гэсэн үг. Бусад улсад ч тэр манайд ч тэр ганц донорын хуулиар явахгүй бүх иэргэжлийнхэнд хүнд а лдаа гаргав�##� хариуцлага тооцохоор эрүүгийн хуулинд за�##�т байдаг. Эмч тиймээс эрүүгээр шүүгдэхгүйн тулд түүнд заасан хэргээм �######�схийж бүх эрхтэнд зориулж нэрийг нь дурдаж зөвшөөрөл авах ёстой. Учтр нь хуулинд чинь зөвшөөрөлгүй авсан бол гэсэн үг байгаа учраас ингэж хайнга ажиллаж болохгүй. Мэргэжил бүр л өөрт холбогдох бүх хуудийн за�##�тыг зөрчихгүй байх хэрэгтэй. Ганцхан донорын хууль үйлчлэхгүй. Харин яам чинь зөвшөөрлийн хуудасны анкетаа боловсронгуй болгож хүн дараа нь нөхөж бичтх боломж олгохгүй шууд нэг хуулбар нарийн бичиг ч юм уу нэг нь авч дардаг бол дараа энэ эмё шиг нөхөж бичиж чадахгүй болнл. Хян�##�тын аргууд шат бүрд гаргаж эмчийг санамсаргүй �##�даанаас хамга�##�ах хэрэгтэй. Ажилд орохлд нь юуг зөрчиж болохгүйг хуулиндаа тулгуурлаад заах хэрэгтэй. Энэ бол эмчийн буруу шүү өөрөө элэг бөөр авна гэчихээд дараа нь бусад улсад тэгдэг гэж болохгүй. Тэр бусад улсад чинв ийм тй�##�бар хүлээж авахгүй. Манай улсын нутаг дэвсгэрт гарсан тул манай улсын хуулиар шийднэ гэсэн хариулт сонсоно. Гол нь яам нь муу ажиллаж байна.
Надад бол шуудангаар хааяа донор болбол үүнийг бөглөөд одоо буцааж илгээхгүй ч энэ бичгээ биедээ авч явж байгаарай гэсэн бичтг ирдэг байсан. Гэхдээ одоо хуулийш нь уншихаар ерөнхий асуулаа зөвшөөрлөө гээд бүх эрхтнийг дураараа авдаггүй байна. Дараагийн шатны тохиролцоонд ордог байна.
Мэс засдын дараа нас барсан хүнийг задлан хийлгэх үү гэж эмч асуучихаад үгүй гэж хэлээд байхад нооргоос т�##�ийгаачаа авахаар очиход задлангийн оёотой харагдсан гэдэг түүхийг уншсанаас хойш бодол өөрчлөгдсөн. Угаасаа дураараа аашилдаг юм байна. Ялыг нь ихэсгэж 8жилийг нь өгөх хэрэгтэй
Машины толь хэлэхгүй авсан хүн хулгайч болдог. Хүн дахин үйлдвэрлэж болдог зардаг бараа одоохондоо болоогүй бөйна.
Эмч бол хзмүүст олон нийтэд ярих �##�багүй. Ганцхан шүүх дээр л хамгийн сайн өмгөөлөгч аваад баримтаа аваад шүүх хур�##� дээрээ л өөрийгөө хамга�##�ах ярих боломжтой. Хоёр шүүх хурлаар орж байхад тэнд л ярина. Аяндаа өмгөөлөгчтэй бол өмгөөлөгч чинь яаж хамга�##�ах тактикаа боловсруулна.
Эрүүгийн хуульд тодорхой заасан байлаа. Ийм төрлийн хэргийг угаасаа эмч мэргэжилтэй хүн үйлддэг. Тэднийг зөвшөөрөлгүй дураараа эд эрхтэн авахаас сэргийлсэн за�##�т!
Энэ хүн шүүхийн тайлбар уншаагүй байна. Шүүхийн мэдээлэл дээр ар гэр нь хоосон , эрхтний нэр бичээгүй юманд гарын үсэг зурсан. Эмч бол амаар элэг бөөр гэсэн сүүлд нь холбогдох судас гэж нэмж хэлсэн. Хоосон гарын үсэгтэй бичгээ эмч дараа нь засаж эрхтний нэр нөхөж бичсэн гэсэн. Энэ нь бодвол мөрдөн байцаах явцад тогтоогдсон байх. Нөхөж бичсэн эрхтнээсээ өөр юмнууд бас авсан. Үүнийг нь шүүх хүний эд эрхтэнг хууран мэхэлж авч гэж үзсэн. Миний бодлоор мэс зас�##�д лрсон бусад эмч нар бас хариуцлага хүлээх хэрэгтэй. Учир нь гардаж мэс зас�##� хийхдээ эмч заав�##� зөвшөөрлийн бичтг баримт бүрэн сэжигтэй биш эсэхийг нягта лж харна. Элэг бөөрөөс бусад нь зөвшөөрөлгүй тул мэс заслын эмч уг нь бусад юманд хүрэх ёсгүй.
Наадах чинь унших хүн биш
Машин тоноод шорон шаана. Хүн тоноод гавьяат шаана
Нөгөө хүчирхийлэгч мөн үү
Эмч нарын баг зохион байгуул�##�ттай нэг долоо хоног хүчтэй нөлөөлөх арга хэмжээ авч хохирогчийг болон шүүхийг буруутгасан учраас шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэж үзэж ял нь нэмэгдэж магадгүй болсон байх. Хүнийг загнаад буруутгаад гэмт хэргээс мултарна гэж байхгүй.
Бурхан болоочийн ар гэрт хүндэтгэлтэй хандмаар санагдах юм
Энэ дэлхийд ийм адгийн бандаашнууд багтах ёсгүй. Сэтгэлзүйн гэмтэлтэй з�##�уу.
Олон аавын нандин үрсийн с�##�таанд шингэнээ шахсан заваан новш
БАС ЮУН БАЛАЙ БАНДААШ ГАРААД ИРЭВ ......МАН АА НААД ХҮЧИНДЭГЧЭЭ АВААД �######�ААЧ ЭЭ........
buzar novsh nugel ni nuderee garch medehdegui hedig jen ch medehgui sh deee Huurnii Chenj
Emch nar aij ichehee bj eee donor chini yduu hund mai l shdeee arai l sh uuu
бандааш Гантулга
Хохино дээ тэр өнөрөөгөөрөө эрхтэнээ солиулаад үхэцгээж байв�##� таарна
Одоо донор олдохгүй үхэж байгаа хүмүүсээ зөв үхэх ёстой л гэж үзээд байнаа даа